Thursday, May 8, 2008

Улаанбаатарын сул тэмдэглэл

Монгол Улсад очихоосоо ємнє тэр нутагт нэг хvрч vзэх юмсан гэж єдрийн бодол шє­нийн зvvдэндээ эрэн хv­сэж, уран vг, уянгалаг аятай дуу­нуудыг нь урамшин со­нир­хоод л ухаан сэтгэлээ саа­туулж байлаа.

Тэр дун­даас “Vйлсийн сайхан Улаан­баа­тар” гэдэг гоё дуун дахь “Уулсын дундаа Улаанбаа­тар” гэсэн vгийг нь олон сонсдог байсан боловч Улаан­­­баатар хот чухам ямар уулсын дунд яахин байрлаж байхыг мэдэхгvй сониучлан суудаг байж билээ. 2003 оны наймдугаар сарын 29-нд улсын томилолтоор Улаан­баатарт очиж Монгол Улсын их сургуульд мэргэжил дээш­лvvлж суухдаа Улаанбаатар хотын байр байцыг єєрийн нvдээрээ vзэж, тэр дуунаас олсон тєрєгдєл сая vнэн боди­той, амьд дvрслэг болж билээ.

Улаанбаатар хотын ємнє нь монголчуудын шvтэн та­хидаг дархан цаазтай Богд уул хєвч тайгаар хучигдан сvндэр­лэн сvvхийнэ. Ард нь Чингэл­тэй хайрхан хvvхдээ хумбин тоссон ээжийн гар шиг уртал­жин тvшлэг болж дvн­хийнэ. Хотын баруун талд Сонгинохайрхан сvхээр цав­чиж бvтээ­сэн юм шиг ирлэг оройнуу­даараа агаар зvсэн босож, зvvн биеэр нь богино шиг Баянзvрх уул єндєр нам­тай vелзэн су­налзаад чухам “Учиртай дєр­вєн толгой” бол­сон байна. Дєрвєн уулын дундуур Туул гол угалзлан урсаж, голын хоёр дэнжээр єндєр богино асар тагт, модон байшин, тоосгон байшин, мон­­­­­­гол гэрvvд уулын­хаа бай­цыг дагаж дээр доор, дэгэл до­­гол тархан жигдэрнэ. Улаан­­баатарын барилга гэж олонхи нь бvр бvдvvлэг шиг боловч бєх чанарлаг Орос Монголын онцлог чанартай эд байж. Хятад маягийн барилга ч хааяагvй харагдана. Хааяа энхэл донхол гарсан цардмал зам хотын дєрвєн зvг найман зовхист нэвтэрдэг ч дурын зvгт хандсан тєлєвлєгєє муу­тай барилгануудаа дагаж ог­цом мурийх буюу єргєн на­рийн­тай урталжилдаг. Машин тэрэг­нvvд мал сvргийг хашаа руу нь туусан шиг иврэлцэн ирэ­хээр заримдаа зам тvг­жигдэж сvйд болдог. Энэ хо­тын зам дээр моторт дугуй харагдах­гvй харин хувийн бага машин болон такси олон. Хотын дунд хэрэм хашаа гэж дэмий байх­гvй болохоор ойр хавиар хv­рэх хvмvvс явган явж хол зам хєєх нь таксидах буюу авто­бус, микрод суудаг. Микро гэдэг нь дунд зэргийн хєлсний ма­шин байж, тєлбєр нь хямд­хан, зогсоол ч олон болохоор эндэх хvмvvсийн олонхи нь тийш тэмvvлдэг. Зам дээр хэдий олон машин байсан ч хєх саарал мик­ронууд л хам­гаас хєгжєєнтэй. Буудлын газраа хvрэхтэй vгvйтэй мик­роны билет ху­далдагч тэргэн vvдээ хагас завсарлан “Бєм­бєгєр, Сан­сар, Зуун айл” гэж хэдэн зогсоолын нэрийг нэг л амьс­гаагаар хэлхээрvvлэн хашги­ра­хаар анх ирсэн бид ялгав­рыг нь олохгvй алмай­ран зогсдог байлаа. Эндхийн ма­шин гэж бvхнээрээ Япон. Америк, Гер­ман, Ємнєд Со­лонгос зэрэг улсын эд байж, чанар сайтай боловч хааяа зарим нь бvр царай нь хал­таршчих­сан шарх сорвитой хараг­дана. Эндэх євєл цас ихтэй учир зам нь бvр цас мєсєнд хучигдаж тэрэг хал­тиран мєргєлдєх буюу хави­рал­цах учир зєндєє гардаг. Гэвч сонирхолтой нь хоёр тэрэг халз мєргєчихєєд ма­шин нь гэмтэж сvйдсэн ч жолооч нь харин хоорондоо харааж ерєєх буюу хэрэлдэж зодолд­доггvй…

Улаанбаатарын зээл гу­дамж асар тагт нь зарим одоох­чилсон нийслэл хотынх шиг гоё биш ч зах зээл, ху­далдаа дэлгvvрийн нэрнvvд нь чухам цул монголжуу болохоор хv­мvvсийг аяндаа цэвэр монгол ертєнцєд уусга­чихдаг байлаа. Нарантуул, Далай ээж, Хархорин, Баян­зvрх, Цэцэг тєв, Зуун айл, Дєрвєн уул... гэх­чилэн сон­со­ход чихэнд аятай сонирхо­ход сэтгэлд таатай тэр олон нэ­рийдлvvдийг аль захаас нь дурдах вэ! Ийм сайхан нэр­тэй газруудаар нvд хужирлан явахад худалдаачдаас аваад эд бараа авахаар цувралдаж байгаа хvмvvст хvртэл бvр цэвэр яруухан монгол хэлээ­рээ ярилцаж явахыг сонсоод холимог хэл, хатуу аялгатай хорчин хvн би чухам vнэн юм vv зvvд ч юм уу гэж эндvvрч авдаг. Ийнхvv нутагтаа хари­хад нэг найз надаас: “Халх монголчуудын хэл сайхан байх аа!” гэж асуусанд би “Халх­чуудын хэлний сайхныг хэлэх газаргvй, vvд хардаг хєгшнийх нь хэл нь манайхны радио, телевизийн нэвтрvv­лэг­­чийн хэлнээс сайхан” гэж хариул­санд тэр найз минь ч хэцvv биширч хvсэмжилсэн харцаар над руу харж байсан билээ. Амнаас нь хэдийгээр монгол авиа гардаг боловч нэгэнтээ хятад хэлний хєг аяс болон єгvvлбэрийн бvтэцтэй болсон євєр монголчуудын хэл аялгуу хэдийнэ хэм айзам єргєлт дарал­таа бvр алдаж хэлгийрсэн хойно халх мон­голчуудтай хэрхэн адилт­гаж чадах ажээ. Євєр Монгол болон Ар Монго­лын анхдугаар удааны хамт­ран эрхэлсэн цагаан сарын vдэшлэгт Євєр Монголын теле­виз хорооны нэрт хєтлєгч нь Монгол Улсын хєтлєгчтэй хоёул хамт тай­занд гараад vгээ олохгvй мэхийрч байхад нє­гєєдєх нь харин монгол vгээ оргилох булаг, угалзлах vvл шиг цэвэр чєлєєтэй, яруу уянгалаг урс­гаж байсныг Євєр Монголын vзэгчид ч баахан анхаарсан бол олж vзэх байх аа.

Улаанбаатар хотод их бага дэлгvvр, задгай зах тун олон. Эд бараа ч элбэг дэлбэг. Гэвч худал таваар, чанар муутай бараа хааяагvй харагдана... Худалдаа дэлгvvр олон, ху­далдаачид хоорондоо єрсєл­дєєн их ч эндхийн хvмvvс нэг хvнийг vзвэл нагацаа vзсэн шиг наалдуулж нааш­луулах харагдахгvй. Олонхи худал­даа­чид дуртай бол ав, дургvй бол байг гэсэн шиг энгийн байдлаар ширтэж зог­соно. Манайхны худалдаа­чид “Алим худалдана! Хувцас худалда­на!” гэж хашгирдаг бол мон­голчууд харин “Али­маа аваа­рай! Хувцсаа аваа­рай!” гэж чамд хамаатуулж хэлнэ. Энэ нь харин худал­даачид болон эд бараа ава­хаар зорчих хvмvvсийн хоо­рондох зайг улам ойр дотно болгодог ажээ. Монголчууд ер нь хэвийн байдлаар хvмvvс­тэй ойрто­хоос биш хэтэртэл аашилж ойртдоггvй гэснийг хоолон гэрт орвол нэн тодор­хой харагда­на. Эндэх мон­голчуудын эр­хэлсэн хоолон гэрт зочин ороход олж vз­сэн­гvй юм шиг єєрийн хийдгээ хийж явна. Зочид нь ч зуршил ёсоор захиалсан хоолоо идэж ор­хиод илэм зэлэмхэн яваад єгнє. Улаанбаатарын хоолон гэр, цайны мухлагийн олонхи нь бvр ийм тийм зоогийн газар гэдэг бєгєєд европ хоолоор vйлчилж, хутга, хал­бага, сэ­рээ бариулдаг нь зєн­дєє. Хааяа жижигхэн єрєєнд жин­хэнэ монгол хоолон гэр­тэй байж, vvдэнд нь ойртох­той зэрэг хонь vхрийн махны vнэр сэнх татан самсаа цор­гиж, монгол нутгийн амьд­ралын уул амьс­гал онцын єтгєн байдаг... Энд архины цааз чанга байж, олон нийтийн газар архи хэтэрсэн хvнийг цагдаагийн газар аваачиж эрvvлжvvлдэг гэнэ.

Халхчууд манай байраар хааяа ирж найзлан архи уудаг байлаа. Зарим архинд хэ­тэрхий дуртай нэгэн нь байн байн, дахин дахин ирж уухаар нь манай хэдийн зарим нь “Халхчууд бусдын юмыг идэж уухаан мэдэхээс биш хариу дайлахаа ер мэддэггvй улс” гэж уцаарладаг байлаа… Би ч эхэндээ тэгж бодож байсан. Хожим нь мон­гол соёл зан­шилтай холбож бодоод баа­хан ухааныг нь олсон байв. Монголчууд эрт­нээс хоол ундыг бусдаас харамладаг заншилгvй. Монго­лын аман ярианд “Болсон хоолноос битгий зайл” гэж байдаг ши­гээр айлд буухаар хоол чинь болсон байвал идэж уугаад гарах нь энгийн явдал даа...

“Малгайгаа тавибал манай гэр, маргааш явбал танай гэр“ гэдгээр хоол умдаан дээр халхчууд нэг нэгэнтэйгээ нарийн данс боддог биш. Харин чиг гэрт нь очвол байс­наа тэмтэрч дайлдаг бєгєєд идэж уухгvй эрээтэй аашил­бал их л эгдvvцдэг юм билээ…

Халх монголчуудын оюун санаа хамаагvй тайван. Амьд­­­рал нь тийм баялаг биш байгаад зовохыг мэдэхгvй зоос vрнэ. Хармаанд нь бага л зоостой бол гарын аяар зарчихаад гачигдлыг гачиг­далд бодохгvй ганхаж явна. Эндэх монгол­чуудын идээ ундаа нь дєхєм дєт мєртлєє идэх нь тун бага байдаг. Єглєє цай ууж цагаан идээ идэх шvv болоод, vдэд мєн цай ууж талх энэ тэр бага сага иддэг. Орой хоолонд сая бууз, цуй­ван буюу будаа, шєлтэй гурил иднэ. Манай тэнд хvмvvс цагийн хоолонд хэдэн аяга будаа, ногоо иддэг бол эндэх монголчууд хэдэн зvсэм мах нэг аяга буюу хагас аяга бу­даа идэж жаахан шєл уусаар цадчихдаг. Тэгж байгаад хvч тамир, даамгай чадлаар сайн байдаг. Тариа­лах соёлтой хvмvvс болон малжих соёл­той хvмvvсийн тамир тэнхээ тэгж ялгардаг нь учиртай байжээ. “Хорчи­ноос хожим бєх гарахаа больсон” гэж би хэдэн жилийн ємнє хичээл дээр ярьж бай­сан минь эндэх байдлаас улам баттай нот­логдсон шиг боллоо. Єдєржин эрдэнэши­шийн будаа сонгино жияан идэж, хvvхэд залуу­чуудад бєх барилдах заншил ч байхгvй болсон хойно яаж бяр ча­далтай хvн гарч дийлэх вэ! Хорчинчуудын соёлын ор­чинд эх хувиралт гараад хєг­жиж шинэчлэгдсэн зvйл зєн­дєє буй. Гэвч уугуул соё­лын хувьд учиргvй их алдсан байжээ.

Халхчуудын хармаанд дэмий зоосгvй байлаа ч жvж­гийн театрт vрэх мєнгєєр ер нь харамладаггvй. Оюуны амьдралыг эд бодисын амьд­ралаас ч чухалчилдаг ард олондоо аядуулж Улаанбаа­тар хотод олон сайхан жvж­гийн театр, тоглолтын ордон, найр наадмын газар байгуул­сан байлаа. Эдгээр нь тэгээд єрнє дахин буюу орос мая­гийн эвлэг сайхан асар тагт байж, гаднаас нь харахад сvр эр­хэмсэг, дотор нь ороход цэ­вэр тохилог. Vvнд оронгуут єргєн саруул гудамтай байж хана дээр нь гадаадын буюу Монголын Улсын алдарт ур­лагчдын сvvдрийг зэрэг­цvv­лэн єлгєжээ. Тэдгээр сvvд­рийг ха­рах­тай зэрэг хvмvvст аяндаа урлагийг хvндэтгэж оюун са­нааг чухалчлах бодол тє­рєг­дєж, ухаан бодлоо ариус­­гах ордонд орсон шиг болж ирнэ. Гудмын хоёр талд хувцас хадгалах газартай. Эндэх хvмvvс тоглолт сонир­хох юм уу чухал хурал цуг­лаан, хурим найрт оролцох­доо цэ­вэр тэгш ємсч зvvх зан­шил­тай. Эрэгтэйчvvдийн олонхи нь бvр костюм хэдрэн галстуг зангидаж, бvсгvйчvvд нь нэн гоё хувцас ємсч vс зvсээ янзалчихсан байдаг. Ийнхvv єв­­лийн улирал бо­лохоор театрт орсон хvмvvс гадар хувцсаа бvр гудамд хад­галуулж дотогшлохоос биш зузаан дээлтэй агсалзах буюу дээлээ тэвэрч сугав­чилчихсан сурталгvй сvлжих хvнийг яг олж vзэхгvй. Теат­рын шалаар дvvрэн хивс дэв­сэж, хvмvvс хєнгєхєн алхаж ороод хааяа намхан шив­нэж ярилцдаг болохоор єрєє дvv­рэн хvн байгаад vймээн шуу­гиан гэж гардаггvй.

Монголчууд уулаасаа найр наадамд дуртайн дээр єрнє дахины соёлын нєлєєг хvртсэн учраас тэдэнд баяр дурсгалын єдєр олон байдаг. Шинэ жилийн ёлкын баяр, улсын баяр, эмэгтэй­чvv­дийн баяр, эрчvvдийн баяр, цагаан сар, эх vрсийн баяр, хонхны баяр гээд хv­мvvс жилдээ олон баяр тэм­дэглэчихсэн жиргэж єнгєрдєг. “Єдєр бvхэн урам баяртай” гэж “Vйлсийн сайхан Улаан­баатар”-т дуул­даг нь vнэхээр зєв байжээ. Нэн зуны улирал болбол Улаан­баатарын хv­мvvсийн олонхи нь бvр хєдєє явж цэвэр агаар амьсгалан, цэ­гээ айраг ууж, найр наа­дамд оролцож явдаг байжээ. Ийн­хvv эндэх хvмvvсийн хувийн бага машин олон бєгєєд олон­хи нь бvр хє­дєєгийн зуслан­гийн газар тохилог сайхан модон байшин буюу монгол гэртэй байж, тvvнээ лагерь гэдэг. Урин дулаан зуны ули­рал болмогц хотын бохир агаарт уйдсан улс бvх гэрээ­рээ бага ма­шиндаа сууж идээ умдаа, эдэлж ємсєхєє аччих­сан лагерьтаа очиж ларжаа­тай­хан жаргадаг нь vнэхээр яз­гууртны сортоотой ажээ.

Улаанбаатарын ихэнх хv­мvvс ер нь ертєнцийг тоохгvй, юуг ч ойшоохгvй ихэрхэг сагсуу явдаг. Єєрийгєє “тєв халх, цэвэр монгол” гэчихсэн Чингэс хааны шилдэг vрсvvд хорвоог дагуулахаар хол явж суурьшсан гэдгийг мэдэх ч vгvй юм шиг євєр монгол­чуудаа vзээд халтас гэвэл хэгжvvн царайлна. За энэ ч яах вэ, халхчууд минь хэсэг нутгаа хямгадан сахиж, хэл, соёлоо хэвээр нь хоцроож чадсаны хувьд “Манаан бод­вол манзшир” юм чинь. Эд­гээр “Зууд очсонгvй лам, зовиур vзсэнгvй ноёд” маань тэгээд эрх зоргоор єссєн хvvхэд шиг магтаал дууг л сонсох дуртай. Эх орныг нь бага л муулах юм бол энгийн малчид нь ч чамтай царай барайж мэднэ. “Монгол Улс одоо жаахан ядуу хоцронгуй ч яах вэ яваандаа хєгжих л байлгvй” гэчихсэн бардам царайлдаг хvмvvсийг хара­хаар бидний сэтгэлд ч бага бус омогшил бялхаж байдаг. Vнэндээ бид бас Монгол Ул­сыг муулах дургvй. “Нэг vх­рийн эврийг цохиход мянган vхрийн эвэр шархирна” гэдэг шvv дээ. Зєвхєн энэ мамаа нарын жаахан ч тvгшvvрт ухамсар­гvйд нь хааяа “Хал нь гаднаа, хайр нь дотроо” байх л тєдий.

Хааяа би хотоор гарч эн­дэх хvн зонтой нь зоогдох юмуу гадаад оюутны байрны цонхоор гадагш харж амьдрал ахуйг нь сониучлан суудаг. Эндэх зээл дvvрэн зєрєлдєх хvмvvсийн зарим настайчууд нь монгол тэрлэг, арьсан гуталтай явахаас бусад нь бvр европ маягийн хувцас хэдрэн, залуучууд нь ахар буржгар vсээ гэрэл буутал тослон хааяа зарим нь бор, улаан, шар, хvрэн єнгєєр будаглан, гадны малчны ємд ємсч, нэг л чигээр дорвилог алхана. Согдойсон биетэй охид, хvvхэнчvvд нь хvнд бийрээр зурагласан хvмvvс шиг нvvр царайгаа хэдэн давхар оо энгэсгээр шавж, уруулаа цус нэвчих мэт бу­даглана. Шинэ маягийн хув­цас хунар хэдэрчихсэн согоо шиг дэгс дэгс дэнхэлзэн яв­на. Зээл дээр дурын нэг хvн­тэй ярилцахаар “Япон явсан, Солонгос очсон, Америк, Гер­ман орсон…” гэж ярихаар нь vзвэл халх монголчууд хол явж хараа нээсэн нь хараа­хан мэ­дэгдэнэ…

Яриангvй “Хээрийн галуу нисээд vл хvрэх газраас хvний хvv эрдэм євєртлєєд ирэхээр” явсан байна гэхэд “мєнгє євєртлєєд ирэхээр” явсан нь ч мєн vгvй. Монгол Улс одоохондоо ядуу хойно vvнийг яах вэ!

Нэг улс орны хєгжил нь байгаль орчин, соёл тvv­хэндээ хязгаарлагдаж байдаг. Халх монголчууд Азийн их эх хуурайгийн ар хэсэгт оршиж хахир хvйтэн орчин тойронд амьдран уламжлалт нvvдэл малжлын соёлоо тvшсээр ирсэн хойно ертєнцийн бо­ловсноос хоцрох нь яриангvй. Эдгээр нь бусдач шалтгаан бол харин алжуу залхуу нь биеч шалтгаан байж таарна. Малжих соёлоос ирэлтэй алжуу зан, євєг дээдсээсээ уламжилсан язгууртны сур­тал нь монгол хvний мах цусанд нь шингэж, учраад авбал салдаггvй, уугаад ав­бал тавь­даггvй, унтаад авбал сэрдэг­гvй удаавтар хойрго зан аран­шин суулгасан бай­на… Мон­гол хvнд маргааш олон. Бар­гийн юмыг маргааш мэдье гэвэл байхгvй болдог… Эндэх хvмvvс ажлыг хийж чадахгvй биш, хийх дургvй. Нэн цагийг амжиж шалбадан хийх ухам­сар гэж байхгvй. Яарахыг мэдэхгvй, юуг ч тоохгvй… Эндэх улс цаг тогтож болзох юм уу тvр яваад ирэхдээ “Гялс ирнэ” гэдэг. Євєр­ мон­голчууд “Мєд, доороо, удах­гvй ирнэ” гэдэг. Гэвч бодвол дэл­хий дээр охор цагийг онов­чилж чадсан нь ганцхан “гялс” гэсэн монгол vг байж мэднэ. Цаг хугацааг бvр гэр­лийн хурдаар хэм­жээлж бай­на шvv дээ. Гэтэл та хэрвээ халхчуудын “гялс гээд ирэ­хийг” хvлээж суувал цагаа цалгайдахаас єєр юу ч байх­гvй. Цаадах чинь хагас цаг, нэг цаг буюу хагас єдєр, нэг єдєр болоод ирэх эсэхийг мэ­дэхгvй. Цаашлаад харин ч ирэх ч vгvй арилж мэднэ. Энэхvv байдал нь халхчууд итгэлгvй, худалч гэсэн сууг­дал єгсєн байхгvй юу. Vнэн­дээ монголчууд гэж ер ит­гэ­лийг эрхэмлэж, худал бо­лон тавьдаг хvнийг vхэн жигш­дэг эрхэм дээд соёлын удамшил­тай улс юм. Ганцхvv цагийн ухамсар дутуу дутмаг, яарч сандрахыг мэдэхгvй уулын заншил дээр Улаанбаатарт хvн олширч зах зээлийн аж ахуйн анхны хугацаа учир янз янзын соёл холилдон нэвчиж сайн муу олон янзын хувирал гарсны харгай ч байж мэднэ. Нэг хvн гэсэн ч, тэр нэг vндэс­тэн ч гэсэн тэр єєрийнхєє зєв гэж vнэмшиж омгорхог­лоод байвал уруудахын тэм­дэг гэж мэд. Улаанбаатарын олонхи эрдэмтэн Аяакугийн зохиолд аятайхан хандаж байх нь ашдын сайжралын совин доо. Тэр мєртєє Аяа­когаас хол ємнє Монгол Улсын эрдэмтэн Сvхбаатарын Бат­мєнх “Муу­хай монгол хvн” гэсэн зохиол бичиж, єєрийн vндэстнийхээ яр шарханд мэс засал хийж байсан. Мон­гол хvнд ийм зохиол нэн чу­хал мэт санагдана.

Улаанбаатар хотод одоо зуу илvv тvмэн хvн амтай болж, бvх Монгол Улсын хvн амын хагас илvvг эзэллээ. Орчмын арваад жилд халх­чууд хот­ожлох хандаш нэн хэ­цvv болсон гэдэг. Хол ойрын малчид Улаанбаатарт ирж монгол гэрээ босгон, мод тоосгон байшин барьж, модон хvрээ татчихсан суурьш­саар байж нийслэл хотыг нэгмєсєн тэлжээ…

Монгол Улс ерээд оны эхний нийгмийн их хувьслын vеэр аж ахуйн хямралд учирч нэлээд ядуу байсан гэдэг.

Одоо Улаанбаатар хотоос харахад урьдын байдлаасаа єєдтэй болж, юм бvхэн зах зээлийн журам горимоор ор­сон шинжтэй л байна. Замын хоёр талаар шинэ барилга дэмий харагдахгvй ч хуучин асар байшингуудыг шинэ эзэд ємчлєх нь ємчилж, тvрээслэх нь тvрээсэлчихсэн нь ком­пани пvvс, худалдаа дэлгvvр, зоогийн газар, баарнууд ша­халцан жигдэрнэ. Асар бай­шингийн ар єврєєр гэр тэ­рэгтэй тэнцэм том том эд бараа зєєвєрлєдєг том хайрц­гууд эгнэрэн харагдах нь энэ нутгийн бас нэг хачин vзэгдэл байлаа. Сонсохлоор эдгээр нь оросчууд Монгол Улсаас гарахдаа vлдээсэн эд гэнээ. Мэдээжээр Монгол Улс Зєв­лєлт холбоот улстай он­цын нєхєрлєлийн харилцаа­тай байж, оросчууд Монгол Улсын бvтээн байгуулалтад бага бус тус дэмжлэг vзvvл­сэн юм. Гайхалтай нь орос хvн Улаан­баатарт тийм олон байж, тє­дий чинээ жил суусан бай­гаад монгол соёлыг хай­луу­лахыг хичээдэггvй, харин дэмий их нєлєє ч болоогvй. Одоо халхчуудын хэллэгт хааяа нэг орос нэр vг хэлэг­дэх буюу амьдралын зан заншилд нь єдий тєдий vзэг­дэх нь бий. Vvнийг чухам монгол соёл харь соёлыг эсэргvvцэх чадалтай гэх vv, орос соёл бусад соёлыг хай­луулж устах хорт шунахай эле­мент­гvй гэх vv? Би энэ ту­хай хэдий бодолхийлсэн ч хариулт олж чадаагvй. Харин эргэн тойрноо харж лавлахад зээл дvvрэн монгол хvн цув­ралдахаас биш орос хvнийг олж харъя гэхэд бэрх болоод байгаа. Ямар сайхан шилдэг соёл, шударга зантай орос найз нар вэ. Хvний нутгаас буцах цаг нь болоход л хэдэн єдрийн дотор бvгдээрээ харь­чихсан гэнэ шvv хєєр­хий… Урт удаан тvvхэн явцыг єнгє­рєєж, урваа хєрвєєтэй тvv­хийн олон хувьслыг туулсан авч Улаанбаатар монгол соё­лоо єлгийдєн бvvвэйлсэн хэвээрээ.

Монгол Улсын уул ус ууган дархан янзаараа, бур­хан шашнаас сурвалжтай, Богд уулын ар хормойд суурьш­сан эртний энэ “Их хvрээ” єнєє хэдий хєгжин шинэчлэгдсэн ч угийн ул мєр нь хараахан арилаагvй… Гэвч зах зээлд орсны дараа Улаан­баатарын хvмvvсийн зан чанарт ихээхэн хувиралт гарчээ гэж эндэх хvмvvсийн хэлэхийг би итгэнэ. Мєнгєний зэв монгол соёлыг хиртvvлж халтаршуулсан vзэгдлийг би хааяагvй олж хардаг… Харин надад нандигнагдсан монгол хvний цайлган сэтгэл, бор­гожуун зан болон багтаамж­тай ухаан энэ нутагт мєн олон харагдахаар нь оюун бодол минь баахан саруулжиж ирнэ. Хайран монгол соёлын минь vлдэж хоцорсон шилдэг зvйлс нь битгий л хувирч ондоо­шоод vлгэн салган юм бо­лоо­сой гэж бурханд залбиръя…

Монгол Улсад ээжийн ту­хай дуу олон байдаг. Эндэх бvсгvйчvvд ажилсаг мєртєє цэвэр гэдэг нь хэрэг. Манай суудаг гадаад оюутны байрны vvдэн харуулаас асар цэ­вэрлэдэг, аар саар ажил хийдэг бvр дєч тавин насны орчмын бvсгvй хvн байлаа. Тэд єдєр бvр бидний гал то­гоон гэр, угаалгын гэрийг єєрийн зочлох єрєє шиг гял цал цэвэрлэхээр барахгvй асрын гудмыг байтал сєгдє­чихєєд нойтон алчуураар гэрэл буутал зvлгэхийг нь хараад хааяа бид гудмаар алхахаа ч хичээх юм билээ...

Халхчууд тэгээд хэл су­рах авьяастай байж харь хэл мэддэг хvн тун олон. Мон­голчууд харь хэлийг хvлээж авахад сайн авч адилхан монгол хэл соёлтой хоёр орныхон харин vсэг бичгийн учраас холдож байхыг яа­халтай билээ? Улаанбаатар хотын зээл гудамжаар уйгар­жин монгол vсэг єдрийн од шиг, элэгдсэн хуучин судар ч гэмээр хааяа нэг харагда­хаас бусад нь кирилл vсгийн ертєнц болчихоод байгаа.

Эндэх зарим хvн сул яриа­­наас сонсохоор Монгол Улс удалгvй кирилл vсгээ хаяж латин vсэг хэрэглэх юм гэнэ. Бурхан! Бvтээхийнхээ дагуу бvрэлгэнэ гэж ямар сонин соёл сэтгэцтэй улс вэ?

Номын дэлгvvр, номын задгай зах дээр нь харин латин монгол vсэгтэй номоо хараад єгье гэхэд ховор болсон юм. Єєрєє хэрэглэхээ бай­сан ч євєр монголчуудынхаа тэр олон уйгаржин монгол бичгийн сэтгvvлийг дэмий л ойшоох­гvй нь сонин. Тэрэг тэргээр зєєдєг тэр олон тємс, лууван, гурил, будаа, хувцас хуна­рынхаа зааг завсарт ч гэсэн Євєр Монголынхоо уран зо­хиол, соёл урлагийг жаахан хуулж оруулсан бол хоёр орны соёлын солилцоонд Монголын соёлын хєг­жилд ямар сайхан бэ гэж би хувь­даа боддог юм. Халуун сэт­гэлтэй євєр монголчууд халх­чуу­дын­хаа дууг даяар дуулж, ном дэвтрээс нь сонсох хэм­жээ чадлын хэрээрээ буулгаж хэвлvvлж л байна. Энэ нь ямар дуулах дуу хомс­дож, унших ном олдохгvйдээ тэгж байгаа биш. Нэг vндэстний соёл, урлаг нэг нэгдмэл шинж­тэй байдаг. Дуу хєгжим нь нэг айзам нийлж сэтгэлийн сэм дохиогоо амархан ололц­дог учир­тай бол ном зохиол нь нэн хоёр орны хvн сураг чимээ дамжуулж, бvхэл мон­гол соё­лыг єєртєє татах єнє­дийн шидтэй юм.

Улаанбаатарын зээлээр хааяа би ингэж элдвийн бо­долд ээдрэн явахад хувь хувийн­хаа зорьсон зvгээ чиглэсэн халх­чуул хажуугаар мун сун зєрнє. Халхчуудын дунд орохоор эд лав намайг “хужаа” гэж бодох байх аа гэж би vргэлж боддог. Хvн та­нихдаа сvрхий… Тэ­гээд га­даадын хvнийг яг эндэхгvй. Явж суух, хэлж барих, ємсєж зvvхээр чинь хальт харсаар га­дар­лачихна. Манай хэд Мон­голд ирээд “хужаа” гэж хэ­лэгдэхээсээ эмээсэн бо­лол­той халх мая­гаар хувцас­ла­н vс гэзгээ янзалж явсан ч хаашдаа л “Хужаа” гэж хэ­лэгдэхээс зайлж чадахгvй. Монголчууд эрт­нээсээ єєр зуураа эе эвтэй, этгээд зан­тайн дээр хоёр орны худал­даачид бараа таваа­раар хон­жоо олж, харилцан нэг нэгнээ хэцvv шатаагаад хэн али­ныхаа сэтгэлийг сэв­тvvлэн муухай нєлєє vлдээ­сэн бай­жээ. Орч­мын жилээс євєр монголчууд­тай олон харилц­сан халхчууд онцгой­лон соёл­­той хvмvvс нь харин биднийг “Хужаа” гэж дуу­дах­гvй байгаа юм билээ.

Орчин vед бинтv ван Гон­чигсvрэн зоригт баатар Тог­тох, Бавуужав, Дэмчигноров, Хаа­фангаа нарын халхад ирсэн vлгэр одоо болтол ха­луун зоог болж яригдан, хан­гинам дуу болж дуурссаар. Монгол Улсын vндэстний тvvхэн музейд зоригт баатар Тогтохын урт цамцынхаа дээгvvр ууц даруулан ємсєж гартаа буу барьж, хємсєг зангидан сvр жавхаатай зог­сож байгаа сvvдрийг єндєрт єлгєн дээдлэн дурсгаж бай­гааг хараад би єєрийн эрхгvй алгаа хавсран наманчилж ємнє нь удтал зогссон билээ. Тогтохыг энд “Тогтох тайж” гэж хvндэтгэн дууддаг байж. Vр ач нар нь одоо Улаан­баатарт ажиллаж, амьдран сууж байсан гэр єргєє нь ч байсаар юм гэнээ…

Хvн амын харьцлаар бод­вол Монгол Улсыг дэлхий дээрх хамаг олон шvлэгч зохиолчтой улсын нэг гэж хэлж болно… Уран зохиол, урлаг онцын авьяас уламж­лалтай монголчууд дорно, єрнє дахины соёл урлагийг чєлєє­тэй хvлээж явна. Ор­чимхон Монгол Улсын Зас­гийн орд­ноос “Монголын нууц товчоо”-г тєрийн бичиг, мо­рин хуурыг тєрийн хєгжим гэж дээдлэн тогтоосон байна. Єрнє дахины шинэ vзэл ухам­­­­сар, соёл урлагийн шинэ арга хэлбэр ч Богд уулын ар хормойд байр авч удлаа. Улаанбаатарын жvжгийн театрт єрнє дахины сонгодог жvжгvvдийг тоглох буюу уртын дууны уянгалаг нэмvvн аяс цуурайтдаг байснаа ойрын хэдэн жил… рок, поп хэмээх эстрад дуу хєгжим ч эрин цагийнхаа агшиг аялгыг vvс­гэн байна…

Улаанбаатар урт охор єдєр хоногийг оны хугацаа­гаар тоолж суухдаа би vргэлж ингэж “Хааны тєлєє гуйранч зовж” олон бодолд ороолддог байжээ. Эндэх хvн зонтой нь харилцаж амьдралд нь бие сэтгэлээрээ оролцоход омог­шин багтах зvйл олон гэхэд уурлан шvvмжилмээр зvйл ч зєндєє. Vзэж сэтгэсэн зvйл­сээ сул тэмдэглэл болгон сийрvvлс­нийг минь vзвэл зарим хvн “Саваагvй нохой сарыг vзээд хуцна” гэж ха­рааж ч мэднэ. За яах вэ, бичгийн хvний муухай заншил гэж ийм л юм. Энэхvv зарим хvний эгдvvг хvргэж мэдэх зохиол минь тэгээд Улаан­баатарын хvмvvс жич олон монголчуудад эргэцvvлж тун­гаамаар юм єдий тєдийхєн ч гэсэн байдаг бол би дуртайяа vндэстнийхээ хоточ болохсон.

Б.Зоригт

Зохиогчийн хаяг: Євєр Монголын vндэстний их сур­гуулийн монгол судлалын дээд сургууль

Tuesday, May 6, 2008

uvur mongoliin nuuts tuuh

Чуулалт хаалга, Бат хаалга, Долнуур, Хєх хот, Бугатын чиглэлд их цэрэг хєдєлгєсєн тvvх

Баргад гарсан хєдєлгєєн нийт Євєрмонголчуудыг эрх чєлєєний тэмцэлд уриалсан тэр
vед Богд хаант Монгол улс байгуулагдаж зарлан тунхагласан явдалд Євєр монголын Зуу vд, Зост, Жирэм, Шилийн гол, Улаан цав, Их зуу зэрэг 6 чуулган Хєх хотын Тvмдийн зvvн баруун гарын засаг Хар мєрний их мянган, Єєлдийн засаг, Алшаа, Ар хорчин, Илийн голын цахар зvvн гар болон Тарвагатайн аймгийн хошууд талархан дагаж баясахаа илэрхийлж, Нийслэл хvрээнээс цэрэг илгээж, Євєр монголыг бvхэлд нь Хятадын дарлалаас чєлєєлєхийг хvсэн гуйж байжээ.
Хєлєнбуйрын Барга, Євєр зургаан чуулганы 49 хошууны 35 нь Монгол улсад нэгдсэнээс гадна Хєх нуурын 24 хошуу, Цахар 8 хошуу, Илийн гол болон Тарвагатайн 16 хошуу дагаар орж албан ёсоор нэгдэхээ илэрхийлсэн юм.
Богд хааны зарлигаар 1913 оны 7-р сард зvvн хязгаарын хэргийг захиран шийтгэх тусгай газар байгуулагдаж, Сайдаар нь цэцэн хан аймгийн харьяат Егvзэр ачит зан бадарсан эрдэнэ мэргэн хамба Галсандашийг томилсон.
Жамсранжавын Галсандаш нь 1912 онд Богд хааны зарлигаар vvрд хэрэглэх хутагтын тамга авсан Монголын тамгатай 13 хутагтын нэг юм.
Євєрмонголтой холбоотой бvх бичиг баримт мэдээ сэлт тvvний удирдсан тусгай газраар дамжиж хэрэгжих учиртайгаар шийдвэрлэгджээ. Монгол угсаатныг нэгтгэх энэ бодлого нийт vндэстний эрх ашгаас урган гарсан чухал оролдлого байсан билээ. Ер нь Євєр монгол нутгийг чєлєєлєх нь vндэсний эрх чєлєєний хувьсгалт тэмцлийн салшгvй хэсэг байсан гэж судлаач эрдэмтэд vздэг.
Євєрмонголын ардын бослогыг удирдагчид зохион байгуулагчдаас Э.Тогтох тайж,Хорчины Удай ван, Баргийн Ж.Дамдинсvрэн, Харчины Б.Хайсан гvн, бэйс Бавуужав, Илийн голын Тарвагатай нутгийн цахар Л.Сумьяа нарын зориг зvрх ихтэнvvд тодорсон .Э.Тогтох тайж 1900 оноос хятадын эсрэг идэвхтэй тэмцсэн. Зєвхєн 1907-1910 онд Хятад цэрэгтэй 23 удаа байлдсан багахан отрядын удирдагч байлаа. Тэр єєрийн отрядын хамт Хятад цэрэгт хєєгдєн орос улсын хил давж, орсон бєгєєд /тvvнийг отрядынх нь хvмvvсийн хамт/ эргvvлж єгєхийг Хятадын засгийн газраас шаардахад «Тогтох бол улс тєрийн зvтгэлтэн болохоос дээрэмчин биш тул танай саналыг биелvvлэх нь олон улсын хэм хэмжээг зєрчсєн болно!» гэж Оросын засгийн газраас хариу єгч улмаар Улан-Yд хотын орчим газар заан нутаглуулжээ.
Э.Тогтох эхнэр, хvvхдээ тэнд орхиод таван нєхдийн хамт нийслэл хvрээнд ирж, Богд хаанд мєргєн «Монголын тєрд зvтгэх» чин хvслээ илэрхийлжээ.Богд хаант Монгол улс тvvний тэмцлийг єндрєєр vнэлж тэргvvн зэргийн жинс, тогосын отго, зоригт баатар цол шагнаж сангаас тусгай хашаа байшин олгосон байна. Тогтох хvрээнээс Євєрмонголдоо буцаж очоод цэрэг элсvvлэн нутаг усаа чєлєєлєх тэмцлээ vргэлжлvvлэн удаа дараа Юань Шикайн цэрэгт цохилт єгч билээ.Мєн Э.Тогтохын харьяат цэргvvд 1912 онд Ховд дахь Манжийн амбан сайдыг хєєж, тус хотыг харь цэргээс чєлєєлєхєд оролцож гавьяа байгуулсан тул Тvшээ гvнгийн цэргээр Тогтохыг шагнаж, цэргvvдээс нь П.Лаасаг, Насантогтох, Тємєр, Чой ван лун, Шаарийбуу, Найданжав нарын хvмvvс баатар цол хvртсэн юм. Эрдэнэбилэгтийн Тогтох уг нь Євєрмонголын Жирмийн чуулганы Горлос хошууны хvн байжээ.
Євєр монголчуудын єєр нэг отрядыг ван Удай толгойлж, Хятад цэргvvдтэй тулалдаж байсан бєгєєд 1912 оны 8-р сард Богдхаант Монгол улсад нийлснээ албан ёсоор зарласан.
1912 оны 9-р сард арга буюу хvчинд автан ухарсаар гэр бvл цэргvvдийнхээ хамтаар Хянганы нурууг дамжин Монголд орж ирсэн. 1912 оны 11-р сард нийслэл хvрээнд ирэхэд нь тvvнийг цэргийн яамны дэд сайдаар томилж,Чин вангийн зэргээр шагнасан.Удай шvvх яамны дэд сайд байхдаа 1913 оны сvvлч 1914 оны эхээр Орос улсад очсон.1914-1915 онд Хиагтад болсон гурван улсын хэлэлцээрт Монгол улсын тєлєєлєгчдийн бvрэлдэхvvнд оролцсон хvн.
Зостын чуулганы Харчин гvн, Гvнсэнноровын хошууны Б.Хайсан, мєн нутгийнхныхаа бослогыг удирдсан юм. Эрдэмт тvшмэл энэ хvн Дорнод Хятадын тємєр замын компаниас эрхлэн 1909 оноос Монгол хэл дээр гаргаж байсан «Монголын сонин бичиг» сонины эрхлэгчээр ажиллаж байв.1911 онд нийслэл хvрээнд ирж лам ноёдын нууц зєвлєлгєєнд Євєрмонголыг тєлєєлєн оролцсон.Улмаар Орос улсад явсан Монголын тєлєєлєгчдийн бvрэлдэхvvн орж Петербургт очсон.Монголын тулгар тєрийг сэргээн байгуулахад идэвхтэй оролцсон хvн юм. Богд Жавзан дамба Монгол улсын хаан ширээнд єргємжлєгдєєд тулгар тєрд хvчин зvтгэгсдийг хєхvvлэн шагнахдаа Чин ван М.Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Б.Хайсан гvн гурвыг бусдаас тvрvvн дурьдан нэрлэж байсан билээ.Энэ нь санамсаргvй зvйл биш юмаа.Тэрбээр дотоод яамны Дэс тvшмэлийн алба хашиж байлаа.
1912 онд Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд Жалханц хутагт Дамдинбазарын зєвлєх сайдаар томилогдож Ховдыг чєлєєлєхєд идэвхтэй оролцсон. Yнэн сэтгэл мэргэн бодлогоороо хvчин зvтгэсний нь vнэлж Гvн Хайсанд тvшээ гvний зэрэг шагнажээ.
Богд хааны зарлигаар зvvн ємнєд хязгаарын цэргийг дайчлан захирах сайдаар Манлай баатар Ж.Дамдинсvрэнгийн дараа томилогдсон хvн бол шударга баатар улсад туслагч цолоор шагнагдсан Харчины гvн Бавуужав байсан.Хаант тєрєєс тvvний vнэнч шудрагаар зvтгэж байгааг vнэлж бэйсийн зэргээр шагнасан. Бавуужав бол гурван улсын хэлэлцээрийн vр дагавараас хожмоо Монголын ноёдоос харилцаагаа тасалж санаа хувирч Євєрмонголдоо очоод Линьсисяний орчим Хятад цэргvvдтэй тулалдаж яваад амь vрэгдсэн юм. Цэргийн хэргийг бvгд захиран шийтгэх яамны 1902 оны 12-р сарын 7-ны бичигт: Илийн голын цахарын гvн Л.Сумьяа зуун цэрэг бэлэн болгов! гэсэн баримт бий бєгєєд энд єгvvлэгдэгч Лаварын Сумьяа нь Ил, Тарвагатайн нутагт гарсан эрх чєлєєний хєдєлгєєнийг удирдаж єєрийн албат иргэдийн хамт Орос нутгийг нэвтлэн Монгол улсад дагаар орсон хvн.Л.Сумьяа бол Монгол Улсын засгийн газраас ялгуун баатар цол авсан Монгол угсаатны эрх чєлєєний тєлєє тэмцэлд багагvй хувь нэмэр оруулсан хvн юм.Л.Сумьяа Богд хаант тєрд зvтгээд зогсоогvй 1921 оны ардын хувьсгалын vйл хэрэгт идэвхтэй оролцож хvндтэй гавьяа байгуулсан домогт партизануудын нэг. Богд хаант Монгол улсын засгийн газар улсаа нэгтгэж хязгаар нутгаа батлан хамгаалах зорилгоор Чуулалт хаалга,Бат хаалга, Долнуур, Хєх Хот, Бугат хотын чиглэлд таван замаар их цэрэг хєдєлгєсєн. Энэ таван замын цэргийг захирагч жанжнаар Манлай баатар Ж.Дамдинсvрэн томилогдож ажилласан. Ийнхvv их цэрэг цаашилж, Євєр монголд байгаа хятадын хар цэрэгтэй тулалдаж эхэлсэн бєгєєд Эзний гол, Ноён уул, Алшаагийн яамд хотын орчим, Шандын гол, Yхэрчин уул, Тэнгэр элс, Сургага Хєєрєг, Дархан уул, Чулуун хєхий хошуу, Долнуур, Бяруу хот, Хєх хотын орчим, Хєвєє шар хошуу зэрэг олон газар ялалт байгуулж байлаа. Энэ явдлыг Лондон таймс, Японы «Мансю ници ници» зэрэг олон сонин дэлхий нийтэд зарлаж байсан бєгєєд Орос улс «Танай улс учиргvй их улс болохыг бvv яар. Гагцхvv тогтнохыг хичээх нь эрхэм! »гэж зєвлєж их цэргээ татахыг шаардаж байсан. Энэ нь Хятадын засгийн газрын тvлхээс байсан буй за.
Энэхvv таван замын байлдаан 1914-1915 онд Хиагтад болсон хаант Орос, Хятад хоёр улсын ил далд хуйвалдсан гурван улсын хэлэлцээрийн дараа зогссон. Энэ байдал нь Барга, Харчин, Хорчин, Сєнєд, Цахар, Алшаагийн болон Хєхнуурын Монголчуудад хvчтэй цохилт болж эдvгээ цаг хvртэл туурга тусгаар орших харамсалт явдлын эхэн болсон билээ.
Монголчууд vндэсний эрх чєлєєнийхєє тєлєє тэмцсэн 1911 оноос эхлээд таван замын байлдааны ажиллагааг дуусан дуустал улс vндэстнийхээ тєлєє гарамгай гавьяа байгуулсан 101 хvнд баатар цол олгосон. Yvнд: Манлай баатар Ж.Дамдинсvрэн, Хатанбаатар С.Магсаржав, Хичээнгvй баатар Л.ГомбоИдшин, Шалгарсан баатар Б.Мааньжав, Хурцбаатар М.Ярин, Тvрэмгий баатар Баяр гvн нараас гадна Баргын Гилэн гvнж, Шаламгай баатар Пунцаг Гэлv сvхэн Доржпалам, Даш, Жигшинбуу, Сэргэлэн, Г.Цэнд гvн/Сангийн яамны дэд сайд байсан бодлогот баатар цолоор шагнагдсан/Жирмийн чуулганаас Бавуужав, Галсанцанпан, Тvгжням, /лам/ Долгор, Самдагдорж, Э.Тогтох, Тємєр, Тvмэннаст, Шаарийбуу, Зvvн vзэмчний Божи, Дэлхий, Єлзийбадрах, Дугаржав /шулуун цагаан vхэр сvргийн хошууны/ Заяат, /хєвєєт цагаан хошууны/ болон Харчины Волиган, Б.Мааньжав, Хєх хотын Тvмэд, Илиv, Чулуун Шилийн голын чуулганы Манажав, Мандах залан, Урианхайн Лувсан, Хохилон, Зуу vдийн чуулганы Норов, Налгор, Зостын чуулганы Чулуун, Мурангаа, Мутvнбунгаа, Зарууд хошууны Єлзий орших, Найман вангийн хошууны Сандуйжав зэрэг олон хvн энэ хvндтэй цол хvртэж улс vндэстнийхээ тvvхэнд мєнхєрсєн юм.
Монгол улс тусгаар тогтнохын тєлєєх энэ хєдєлгєєнийг хаан ширээнээ залагдсан Богд Жавзандамба хутагтын гэгээн тал бvрээр дэмжиж, манай Монголын шашин тєрєє бататган газар нутгаа хамгаалж, єнє удаан амар жаргалтай суух цаг болов гэж байжээ.
Энэ хэрэгт ерєнхий сайд Т.Намнансvрэн, гадаад яамны тэргvvн сайд М.Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын олон хvн эцсийнхээ амьсгалыг хураатал зvтгэсэн билээ.
Гурван улсын хэлэлцээрт ялагдсан Монгол улсын засгийн газар Євєрмонгол нутгийн гvнээс цэргээ хэдий ухраасан ч улс орноо нэгтгэх санаа бодлоо орхиогvй, дипломат аргаар гvйцэлдvvлэхээр зорьсон. Ийнхvv тvvхэнд «таван замын байлдаан» хэмээн бичигдэж vлдсэн vйл явдлын мєн чанар Монгол vндэстний тусгаар тогтнолын тєлєє байсан бол уу.

ehi irelt
http://www.mongolmedia.com/old2002/topsecret_07_txt.html

Saturday, May 3, 2008

chimee sambariin hutulbur

http://www2.rocketbbs.com/11/bbs.cgi?id=chimee
Photobucket

Бид тvvхээ хайж буй ард тvмэн юм болов уу?

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
ehi irelt http://www.tsahimurtuu.mn/main/20050417397.htm

Таван Сумын сургааль Монголчуудыг Аугаа болгоно

Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
Photobucket
ehi irelt
http://mongolia800.mn/index.php?z=/0/0/1414/143/