Tuesday, July 15 @ 00:54:29 GMT+8
Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоева нар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ.
Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан, эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой, тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. Харин Тодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс "Орчин цагийн монгол хэлний хичээл" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн "Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, "Монгол-Ойрдын баатарлаг туульс" (1923 он), "Монгол бичгийн хэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа" (1929 он) зэрэг суурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотноо урьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов "Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс бие биеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ, монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэж хэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.
Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.
Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод, билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, "За, би танд л найдаж байна" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноос Өвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. Нэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийг ээдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.
Тодруулга
Кирилл үсгийг славжин үсэг гэж нэрлэж байсан Славьян гэсэн үгнээс тийнхүү нэрийджээ.
Дархуд овгийнхон нь Халх Монголын Урианхай овгоос 400 гаруй жилийн тэртээд тасарч Далан хар уулыг даван нүүж очжээ. Дархудуудын нутагшсан, эдүгээгийн Хөх хотын газар нь бэлчээр сайтай Баян тал хэмээх Түмэд аймгийнхны нутаг байжээ. Эрт үедээ Өмнөд Хүннүгийн газар байжээ.
ӨМӨЗО-ны тухайн цагийн дэд тэргүүлэгч Хафунга Өөртөө засах орны сурган хүмүүжүүлэхийн хэргийг тусгайлан хамаарч байсан, нэгэн үе сурган хүмүүжүүлэх тэнхимийг толгойлж байсан, монгол хэл бичигтээ сайн, Дархан хошууны хүн байжээ. Тэрбээр 1931 онд "Мэй Жи А" буюу "Цочиж сэртүгэй" хэмээх жүжгийг хятад монгол хоёр хэлээр зэрэг зохиож байжээ. Энд Буяннэмэхийн "Сандо Амбан"-ны нөлөө байсан байх магадтай хэмээн Өвөр Монголын зарим судлаачид үздэг байна.
Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцогт
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=17780
Thursday, August 28, 2008
Монголчууд гэж хэн бэ?
Баабар 2001 онд "Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг энд толилуулж байна. Монголчуудын дунд байдаг үндэстэн угсаатаны тухай олон сонирхолтой ээдрээтэй асуудалуудыг хөндөж ярисан энэхүү ярилцлага биднийг өөрөө өөрийгөө таниж мэдэхэд их аш тус хүргэх болуу гэж бодно.
ХӨХ ТОЛБОТОЙ БОЛГОН МОНГОЛЫН САДАН УУ?
Монголчуудын гарал үүслийн талаар (Монгол үндэстний уг гарал, бидний ястан хэмээн нэрлэдэг бүлэгтэй холбоотой сэдвээр Б.Баабарын өгсөн ярилцлагаас,
-Монголчууд бол дэлхийн хамгийн ууган үндэстний нэг гэж та "Нүүдэл суудал, гарз опз" зохиолдоо бичсэн байсан. Энэ нь эртний герег, хятад, энэтхэг, египтчүүдтэй нэг үеийнх гэсэн үг үү?
Яг монгол үндэстэн гэдэг утгаар хэлээгүй болов уу! Бичгийн болоод эд өлгийн дурсгалт зүйл үлдсэнээр дамжуулж тухайн үндэстэн хэдийд буй болон бүрэлдэн тогтсон тухай ярьдаг. Яг үнэндээ дэлхийн хамгийн анхных нь хэн гэдгийг өнөөгийн шинжлэх ухааны төвшинд яв цав тодорхойлох аргагүй л дээ. Ер нь ч үндэстэн гэдэг маань яг таг юу гэсэн үг вэ? Орчин үеийн эрхийн шинжпэх ухаанд nation state-ийн дотор багтаж байгаа гишүүнийг хэлнэ. Иргэн гэсэн санаатай. Ухаан нь швейцарь үндэстэн гэвэл нэг ойлгомжтой, нөгөө талаас тийм угсаатан үгүй, тэд герман, франц, италийн аль нэг нь байж таарна.
Монгол угсаатан хэдийд буй болсныг хэлэхэд хэцүү. Юутай ч "монгу" хэмээх угсаатны тухай Хятадын сурвалжуудад манай эриний үеэс дурсах бопсон. Өнөөгийн Монголын нутаг дээр турэг, манж, монгол угсаатнууд холилдон амьдарч байсан бололтой. Тэд бүгд нүүдэлчид байсан. Нүүдэлчдийн тухай сурвалж бичиг бол нэн эртнийх. Хятадууд бичиг үсэгтэй болсноосоо эхлээд л ху буюу зэрлэгүүдийн тухай дурсах бопсон байна.
Тэрхүү нүүдэлчид нь монголчууд байв уу, түрэгүүд байв уу, эсвэл өдгөө устаж алга болсон өөр угсаатан байв уу гэдгийг нарийн зааглаж хэлэхэд хэцүү.
- Индианчууд монголоос гаралтай, олон жилийн өмнө эндээс нүүж Берингийн хоолойг гаталсан гэдэг нь шинжлэх ухааны хувьд батлагдсан биш үү? Мөн унгар үндэстэн ч монголоос гаралтай гэж ярьдаг. Сүүлийн үеийн судалгаагаар Монголд 700 мянган жилийн өмнө хүн амьдарч байжээ гэдгийг ч тогтоосон шүү дээ.
-700 мянган жипийн өмнө амьдарч байсныг нь малтаж олсон тэр бодгалууд монгол хүн байгаагүй, тэр дундаа ерөөс хүн биш юм. Хүний биологийн нэр нь Ноmo sapiens sapiens шүү дээ. Энэхүү орчин үеийн хүнийг 100 мянга орчим жилийн өмнө Африкийн төв хэсэгт үүссэн гэж үздэг. Хүн дүрстэн 10 сая жилийн өмнө үүссэн бололтой. Хамгийн их шинж тэмдгээ үлдээсэн хүн дүрстэний нэг бол Хомо нэндэрталус буюу Нэндэрталийн хүн. Энэ нь нэг үе орчин үеийн хүнтэй ч хамт оршиж байсан бололтой.
Африкт бий болсон орчин үеийн хүн олон мянганыг дамжин бүх дэлхийд тархжээ. Берингийн хоолойг гаталдаг чинь 25 мянган жилийн өмнөх явдал. Гэтэл дөнгөж 15 мянган жилийн өмнөөс хэл яриа үүссэн гэж үздэг. Ингэхээр ямар нэг угсаатны тухай ярих арга байна уу? Тэр үед арьстан л тодрон ялгагдсан байсан болов уу!
Харин өнөөгийн Төв Азиас индианчууд нүүж очсон гэх таамагпал зарим тапаар генөтикийн судалгаагаар батлагдаж байгаа юм. Монгол доктор Нямхишигийн оролцсон Америкийн судлаачдын бүлэг генийн зарим факторын харьцуулсан судалгаа хийгээд монголчууд индианчуудын генийн факторын төстэй тал нь бусад угсаатантай харьцуулахад илүү дөхүүг 1996 онд баталсан. Энэ бол хоёр угсаатан нийтлэг өвөгтэй байсан байж болохыг хэлж буй болохоос нэг нь нөгөөгөөсөө урган гарсан гэж буй хэрэг огт биш.
- Монголчууд Алтай бүлгийн хүмүүс. Алтай бүлэгт түрэг, манж, монголчууд хамаардаг. Мөн япон, солонгос, унгар үндэстэнд хөх толбо байдаг нь энэ үндэстнүүд монголчуудаас гаралтайн баталгаа биз дээ?
Хамгийн болгоомжгүй яриа бол эдгээр үндэстэн монголчуудаас салаалж урган гарсан тухай бидний зохиосон буюу буруу ойлгосон домог үлгэр юм. Үндэстнүүд хоорондоо хэрхэн салаалсны анхны шинж нь арьсны өнгө байна.
Орчин үеийн хүнийг хамгийн бүдүүн тоймоор гурван арьстан, хоёр дэд арьстан болгон бүлэглэдэг. Мөнөөх 100 мянган жилийн өмнө үүссэн хүн маань миграци хийн нүүдэлпэж цаг уурын янз бүрийн нөхцөлд амьдарсаар гадаад төрхөөрөө хоорондоо нилээд ялгаатай болжээ. Гэхдээ орчин үеийн хүн нь нэгэн зүйлд хамаарах амьтан гэдэг нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдсан.
Негройд, монголойд, европойд гэж гурав ангилна. Үүнийг бид арьстан гэж орчуулж хэлээд дасчихаж л дээ, уг нь үүлдэр гэвэл зүгээр юм шиг. Үүнд зөвхөн арьсны өнгө төдийгүй биеийн харьцааг ч авдаг. Энэ гурвын алинд нь ч таарахгүй үүлдэр бол Японы арлын умартад суух ай, Африкийн баруун эвэрт суух этиоп нар л даа. Иймээс зарим ангилалд эд нарыг дэд үүлдэр ч гэнэ.
Үүнээс гадна одоогийн хүнийг гадна төрхөөр нь 35 ангид хуваасан нь ч бий. Ухаан нь скандинавынхан нордик төрхтэй бол болгар, герегчүүд балкан төрхтэй байх жишээтэй. Монголчууд ерөнхийдөө хойд хятадын гэдэг ангилалд хамаарах хэв төрхтэй боловч бидний дотор тунгус, төвд төрхийн хүмүүс ч нилээд байдаг. Энэ бүхэн бол цэвэр антропологийн асуудал болохоор төдийлөн ач холбогдол өгч ялангуяа социологийн утга оруулах нь ёстой утгагүй хэрэг юм.
Хэл яриа бол их хожим буй болсон зүйл. Мэдээж газрын ойр, ижил нөхцөлд байсан хүмүүс нэг хэлтэй болж цаашид миграци болон холдохоор тэндээс салаалан төрөл хэл нь үүссэн байж таарна. Ухаан нь эртний ромчууд латин хэлээр ярьдаг байжээ. Энэ хэл өдгөө байхгүй боловч түүнээс үүссэн франц, итали, румын, испани, португал гээд олон хэл бий. Эдгээр хэлээр өдгөө, тухайлбал Өмнөд Америк тэр чигээрээ ярьж байна шүү дээ. Чухам төрөл хэлээр нь сүүлийн үеийн холбоо сүлбээг нь тогтоож болно. -
Алтай бүлгийнхэн нэг хэлээс гаралтай биз дээ? Унгар хэлэнд зөндөө монгол үг байдаг гэсэн. Манай казакууд ч мэдээж төрөл хэлтэй, харин япон солонгосчууд бол ойр дөт үү?
Би хэл судлаач биш болохоор хамаагүй таамаглал дэвшүүлмээргүй байна. Зөвхөн шинжлэх ухаанаар судлагдаад батлагдаж нотлогдон хүлээн зөвшөөрөгдсөн зуйлийг л хэлье. Одоо байгаа хэлнүүдийг гарал үүслээр нь ерөнхийдөө хэд хуваадаг. Хамгийн том хэл бол Энэтхэг-Европ овгийн хэл.
Эртний Энэтхэгийн санскрит (самгард) хэлнээс өнөөгийн орос, англи, урду, перс, франц, герман гээд хэл үүссэн гэж үздэг. Энэ нь уг үндэстнүүд нилээд ойрын нийтлэг гаралтай гэсэн үг шүү дээ. Тухайлбал 10 мянган жилийн өмнө нэг үндэстэн ч байсан юм бил үү? Үүнийг цааш нь Энэтхэг ба Европ хэл гэж хуваана. Европ хэл нь славян, герман, роман гээд хуваагдана.
Роман овгийнхон 200 жилийн өмнө латин хэмээх нийтлэг хэлтэй байсныг хэлсэн, Польш, украйн, орос, чехүүд урьд эртний словян хэлээр ярьдаг байжээ гэсэн үг. Бас л хоёр гуравхан мянган жилийн өмнө. Ингэхээр мөнөөх үндэстэн угсаатан гэсэн асуудал маань нилээд төвөгтэй болж ирж байгаа биз.
Хятад-төвд овгийн, Хамит-сэмит овгийн, ураал-алтай овгийн, ибэро-кавказ овгийн, нэгро-африк овгийн, австрали овгийн, индиан-америк овгийн гээд цааш ангилна.
Энэ нь эдгээр овгийн хэлнүүд бие биенээсээ үл хамаарч тусдаа үүссэн гэж эрдэмтэд үздэг. Өөр өөр овгийн хэлээр яригчид лавтай сүүлийн 10-20 мянган жилд угсаа гарвалын холбоогүй гэсэн үг шүү дээ.
Ураал-алтай овгийн хэл гэдгийг XIX зууны судлаачид гаргаж ирсэн. XX зуун гарсаар энэ нь ураал ба алтай гэж ялгах болсон ба хоорондоо холбоогүй гэж үзэх болжээ. Өнөөдөр ихэнхи эрдэмтэд алтай овгийн хэлийг түрэг, монгол, түнгүс гэж гурван дэд бүлэгт хувааж үздэг.
Түрэг бүлэгт хасаг, түрэг, хиргис, азербайжан, чантуу, татаар гээд хэл бий. Монгол бүлэгт ганц монгол хэл бий гэж ихэнхи нь үздэг авч хэлний аялгыг салгаад дөрвөд, буриад, халх, ордос гээд тусгай хэлний тухай ч зарим нь ярьдаг. Монгол хэлийг ихэнхи эрдэмтэд өвөр, төв, ойрд гэсэн үндсэн гурван бүлэгт хуваах юм билээ.
Котвич зэрэг эрдэмтэд алтай гэсэн овгийн хэл байхгүй гэж үздэг. Учир нь хэл яриа үүсэж байхад уул гол, нар сар, ах эгч, гал ус гэх маягийн анхдагч хэрэгцээний нэршил юун түрүүн нийтлэг байдаг гэнэ. Харин түрэг болоод монгол хэлний нийтлэг үг нь таваарын солилцооны үеийн нэршил байдаг аж. Иймээс Котвич монголчуудыг Сибириэс орж ирсэн гэж үздэг, харин өнөөгийн Монгол нутгийг түрэг угсаатны өлгий гэж таамагладаг.
- Тэгвэл Котвичийнхаар Хүннү нар бол эртний монголчууд биш болж таарах нээ?
Хүннү нарыг монгол түрэгийн нийтлэг өвөг, монгол түрэгийн хольц, монгол угсаатан, түрэг угсаатан гэсэн янз бүрийн таамаглал байдаг боловч ихэнхи судлаачид монгол биш түрэг гэдэг юм билээ. Хүннү нар бичгийн дурсгал үлдээгээгүй, тэр үөийн хятадуудад орчин үеийн угсаатан судлалын мэдлэг байгаагүй болохоор яг таг хэпэх ямар ч бололцоогүй. Хүннү гэдэг нэр маань ч "шүннү" гэсэн хятад үг шүү дээ. Тэд өөрсдийгөө юу гэж нэрлэж байсныг бүү мэд.
"Нууц" товчоонд" монголчуудын гарлыг Байгаль далайн чанад гэж тодорхойлсон байдаг нь ямар нэг талаар үнэний хувьтай ч байж болох юм шүү. Хүннүгээс хойш түрэг угсааны олон гүрэн өнөөгийн Монгол нутаг дээр оршиж байсан нь гарцаагүй үнэн. Хамгийн алдартай нь Турэг улс байна. Тэд мундахгүй их бичгийн дурсгал үлдээсэн. Өнөөгийн Монголын газар усны асар олон түрэг нэр байдаг нь үнэхээр тэдний өлгий нутаг гэдгийг яалт үгүй батлана. Кэн-тэй, Көк-су-кул, Бай-кул, Уб-су гээд зөндөө бий.
- Үүнийг чинь казак нэр гэж их ярьцгаах юм билээ?
Түрэг овог дотроо маш олон хэлтэй, түүнээ дагаад олон үндэстэнтэй. Одоогийн Түрэг (Турк гэж орос аялгаар манайхан бас хэлэх болсон), хиргис (киргиз гэх болсон) хоёр бол лавтай мянга таван зуун жилийн өмнө байсан эртний үндэстнүүд. Өнөөгийн хасагууд хиргис угсаатнаас дундад зууны үед үүссэн, хиргисүүд нь уулынхан, хасагууд нь сүүлд тасарсан талынхан гэж үзэх нь их бий.
Сүүлд үүссэн түрэг олон үндэстэн бий л дээ. Ногой хааны нэрээр нэрлэгдсэн ногой үндэстэн бол Чингисээс хамаагүй хойнохынхон болж таарна биз дээ.
- Өнөө япон, солонгосчууд яасан бэ? Тэд өгзгөндөө хөх толботой нь ойр төрөл гэсэн үг биш үү?
Бөгсний толбо бол генийн гаралтай учраас лав л хэлнээс өмнөх байж таарна биз дээ. Магадгүй 20-30 мянган жилийн өмнө ч тодорхой популяцид гарсан мутаци биш үү. Үүгээр учиргүй хамаархаж саднархана гэдэг бол шинжлэх ухаан талаасаа жаахан тиймэрхүү. Хүн төрөлхтөн 100 мянган жилийн өмнө тэртэй тэргүй нэг гарвалтай, харин хөх бөгстөнгуүд түүнээс хойно, гэхдээ хэл үүсэхээс өмнө нэг гарвалтай л байх л даа. Зарим эрдэмтэд япон, солонгос хэлийг алтай овогт оруулж тооцдог.
Гэхдээ энэ нь их маргаантай юм гэнэлээ. Ихэнхи нь энэ хоёр хэлийг өнчин гэж үздэг. Япончууд олон мянган жилийн өмнө Малайн арлаас хойш нуүж мөн л олон мянган жил аажмаар миграци хийх явцад хэл нь бүрэлдсэн учир малай, хятад, алтай овгийнхонтой холилдсон хольц гэж гэсэн таамаглал нилээд үнэний хувьтай болов уу. Өнөөгийн япончуудыг харахад ихэнхи нь монхор хамартай дүрлэгэр нүдтэй нэг галбиртай боловч сумогийнхон нь жартайчихаад яг монгол, харин зарим нь шүд нь орсойчихоод яг хятад царайтай байдаг. Харин солонгосчууд хаанаас нь ч хараад яг л монгол доо.
- Унгарууд бидэнтэй холбоотой юу?
Хех толботойгоос гадна олон үг ижил байдаг гэсэн. Өнөөгийн унгарчууд ч, тэр нутагт 1600 жилийн өмнө байсан Атилла хааны хүн нар ч түүхийн нэг таагдашгүй оньсого доо. Олон эрдэмтэд Хүннү нар цохигдоод умарт, өмнөд болж хуваагдсан ба умарт хүннү нар дутаасаар Европт очиж хүчирхэгжсэн гэж үздэг.
Ухаан нь Атилла гэдгийн "ата" гэдэг нь түрэгээр эцэг гэсэн үг болно. Тиймээс турэг угсааныхан гэсэн үзэл давамгайлдаг. Харин унгарчууд Европт IX зууны уед очжээ. Тэдний хаанаас ирснийг европчууд байтугай өөрснөө ч мэддэггүй. Ямар чиг л байсан Дорноос ирсэн, 100 жил Хар далайн эргээр амьдарч байгаад дахин өрнө зүг нүүн Төв Европт очсон гэцгээдэг. Юутай ч эртний Атиллагийн Хүн нар ирсэн Дунайн хөндийд суурьшсан болохоор нь Хүн гэдгээс гаралтай "Хүнгари" гэсэн нэрээр тэднийг дуудах болжээ. "X" нь гээгдээд унгар гэсэн үг болно биз дээ.
Тэднийг хэлний бүлгийн хувьд эстони, фин нартай нэгтгэн угро-фин хэлний овогг тооцдог ба уунд нь мөн умарт туйлын ханти-манти, мордав, мари үндэстний хэл багтдаг. Эндээс үндэслээд тэднийг Уралын нуруунаас ирсэн гэж үздэг юм билээ. Сүүлийн үеийн зарим судлаачид ерөөс угро-фин овгийн бүх угсаатны өвөг юм уу тэндээс үлдэж хоцорсон унгарчууд уг гарлаараа өнөөгийн Шинжаанд байсан ч гэсэн таамаглал дэвшүүлж байна. Энэ нь одоогийн уйгар ундэстний оршуулах заншил эртний уламжлалт унгарынхтай олон талаар төстэй байгааг ажигласантай холбоотой.
Ер нь уйгар нар ч шонхойчихоод Хятаддаа л цагаан арьстан даа. Харин хар Дорж гуайн тоолсноор монгол унгар хэлэнд 100 орчим нийтлэг үг байдаг гэсэн, гэхдээ энэ нь түрэг овгийн хэлнүүдийн үгтэй ч давхцана шүү дээ.
МОНГОЛЫН БОЛООД КРЫМЫН КАЗАНИЙН ТАТААР
- Таны номонд өнөөгийн Монгоп нутагт мянга мянган жилийн турш түрэг, монгол угсаатнууд ээлжлэн төр барьж байв гэсэн байдаг. Жишээ нь Сяньби, Түрэг, Уйгар, Хиргис нь түрэг угсааных, Жужуань, Кидан зэрэг нь монгол угсааных гэсэн байгаа. Хүннү нь Монгол биш юм бол ядахнаа Кидан нь Монгол юм байгаа биз дээ?
Сяньбиг тунгус угсааныхан гэж үзэх нь их бий. Одоогийн хамниган, хуучны манж нарын л өвөг болох нь. Киданыг бол монгол угсааных гэнэ үү гэхээс шууд монгол гэх нь бас төвөгтэй. "Нууц товчоонд" Елуй Чуцайг кидан хүн гэсэн байдаг. Кидан нь шууд монгол юм бол тэгэж тодорхойлохгүй еэ дээ! Киданы нэрнээс өнөөгийн Китай, Хятад, Катай гэсэн нэр гарсан юм шүү дээ. Хойд Хятадыг эзэлсэн Кидан нараас персүүд хятадуудыг Китай гэх болсон нь орос хэлэнд орж. Катайпасифик гээд Хонконгийн том нисэх компани байдаг нь ч бас л энэ нэртэй холбоотой.
Чингис хааны хамгийн түрүүн дайлаар авсан орны нэг бол Хар Хятан улс. Лав л тэрээр монголчуудыг нэгтгэхэд хятан нар багтаагүйг бодоход ихэд харьшин өөр угсаатан болсон байсан болов уу? Харин өнөөгийн Монгол нутагт 924 оноос.хойш дан ганц монгол угсаатан, одоогийн хэлээр бол монгол үндэстэн амьдарч байгаа юм.
Уйгар, Хиргисийн богино настай хоёр төр тогтоод унаснаас хойш Төв Азийг монголчууд захирах болсон. Түрэг угсаатнууд Босфорын хоолойгоос Памирийн нуруу хүртэл эзэгнэх болжээ. Манж угсааныхан Хянганы нуруунаас Солонгосын хойгийн хооронд суурьших болов. Өөрөөр хэлбэл 1000-аад оны үеэс алтай овгийн угсаатнуудын геополитикийн байрлалын тогтворжилт үүсчээ гэх юм уу даа!
- Татаарчууд одоогийн Дорнод болоод цаашаагаа Далай нуурын хавиар нутаглаж байсан юм биш үү?
Тэд чинь түрэг угсааныхан шүү дээ. Казанийн татаар, Крымын татаар гээд дотроо хүртэл ялгаатай, лал шашинтай хүмүүс байдаг. «Нууц товчоо»-нд тэмдэглэгдсэн татаарууд түрэг угсааныхан байсан гэхэд эргэлзээтэй. Түрэг нар монголчуудын баруун зүүн талд биш, харин түрэг нь баруун талдаа, манж түнгүс угсааныхан зүүн талдаа нэгэнт байрласан байсан болов уу. Тэр татаар бол найман мэргид, хамаг монгол гэдэг шиг монгол угсаатны нэг аймаг болов уу.
Дунд Ази, бага Азид байгаа татаар нэр зүүсэн өнөөгийн түрэг угсаатнууд бол Чингисийн аян дайнаас нэлээд хожуу үүссэн үндэстнүүд. Нэрийн хувьд орж ирсэн нэршил байх. Өрнө эүгт монголчуудыг татаар гэдэг байсан нь мөнөөх аймгийн нэр. Хэлэхэд хялбараас гадна тар-тар гэсэн нь бүдүүлэг зэрлэг гэсэн утгыг ч илэрхийлнэ.
Эртний соёл иргэншилтэй гүрнүүд ойр орчныхныгоо бүдүүлэг зэрлэг гэж басамжлан үзэж ингэж нэрлэх явдал их байжээ. Хятадууд хойд зүгийн үндэстнүүдээ "ху" буюу зэрлэгүүд гэж нэлэнхүйд нь нэрлэж байсан бол герегчүүд өөрсдөөсөө бусдыг "бар-бар" (ингэж ярьдаг гэсэн санаа) гэдэг байсан ба эндээс одоогийн орос хэлний варвар гэсэн үг гаралтай. Тартар ч гэсэн ийм утга агуулдаг. Одоогийн татаарчууд лавтай түрэг угсааныхан.
Харин тэдэн дээр монголчууд татаар нэрээ тээсээр очин ижилсэж шингэв үү, түүхийн явцад түрэгжив үү гэдгийг мэдэхгүй.
Кавказаас Памир хүртэлх олон түрэг угсаатан Чингисийн аян дайнаас хойш, тухайлбал Алтан орд, Цагаадайн улсын үеэс үүсэн бий болжээ. Үндэстнүүдийн аугаа их холилдоон болсон хэрэг шүү дээ. Гол нь Сэмит овгийнхон, перс овгийнхон, түрэг овгийнхон цусны хувьд ч соёлын хувьд ч хэлний хувьд ч холилдон найрч олон үндэстэн шинээр төрж бий болсон бололтой.
- "Нууц товчоонд" гардаг Найман аймгийнхан одоогийн казакуудын өвөг гэж манай казакууд ярьдаг, үнэн болов уу?
Бас л эргэлзээтэй юм. Казак үндэстэн маань өөрөө XV зууны үед хиргисээс бүрэн ялгарч үндэстэн угсаатны хувьд бие даасан гэж судлаачид үздэг. Гэхдээ талын хиргисүүдтэй найман аймгийнхан холилдсоор тогтворжин энэ үндэстэн үүссэн байхыг хэн байг гэх вэ!
-Явсаар байгаад монголчууд бол Чиигисийн үеэс л үндэстэн болон тогтворжсон болж таарах шив дээ. Монгол гэдэг нэр маань ямар үүсэлтэй гэж та боддог вэ. Янз бүрээр л тайлбарлах юм?
Монгу хэмээх угсаатны тухайд Хятад сурвалжид манай эриний үеэс тэмдэглэх болсон. Ингэхээр монголчууд лавтай 2000 жилийн өмнө угсаатны хувьд байсан болж таарч байна. Мянган жилийн өмнө бол бүр гарцаагүй, учир нь түрэг угсаатан энэ нутгаас хөөгдсөнөөс хойш дан монголчууд байсан.
Хятад сурвалжид бичигдэхээс өмнө байсан эсэхийг хэн ч мэдэхгүй. Мөн өөр нэртэй ч байсан байж болно. Эсвэл өөр угсаатны нэр төөрч яваад бидэн дээр ирсэн ч байж магадгүй. Түүхэнд ийм тохиолдол бишгүй нэг бий.
Македон хэмээх эртний герегийн нэгэн аймгийн нэр өдгөө хаа хамаагүй славян овгийн нэг үндэстний нэр болчихжээ. Македоныг 1993 онд НҮБ-д элсэх гэхээр нь Герег улс хориг тавиад нэрзэ солихыг шаардан бөөн шуугиан болсон, эцэст нь "Хуучин Югославын Македон хэмээх бүгд найрамдах улс" гэсэн нилээд марзан албан ёсны нэртэй болж салав шүү.
Харин жинхэнэ монгол угсаатнууд хоорондоо нийлэн нэгдсэн төр байгуулсан анхны тохиолдол нь 1206 он болов уу. Үүнээс өмнөх Жужуань, Кидан зэргийг угсаа нэгтэн гэнэ үү гэхээс шууд монгол гэх нь нилээд эргэлзээтэй.
Монгол гэдэг нэрийн хувьд олон таамаглал бий. Онгон" гэсэн үгээс гаралгай гэсэн таамаглал уйгар бичгээр дамжуулан бодвол үнэнд ойр байж болох юм. Гэхдээ л монголчууд уйгараас бичиг үсэг нэпээд хожуу авсан гээд бодохоор монгол хэмээх нэр тэрнээс хамаагүй өмнө байсан баймаар юм.
Хятад ханзны Мон-гу гэдэг нь "мөнөөх л зэрпэгүүд" гэсэн санаатай л даа. Олон арван үндэстэн өөрийн нэрийг айл зэргэлдээ үндэстнээс авсан байдаг. Хар малгай өмсөж явдгуудыг каркалпак гэж нэрийдэж, япончуудын нилпон нэр ч жибэнээс гаралтай гэх мэт дэндүү олон жишээ бий. Иймээс ханзны мон-гу-гаас гаралтай байхыг нэг талаас үгүйсгэх аргагүй. Шууд ингэж тайпбарлах нь үндэсний бахархалд харш л даа, гэхдээ байж болох таамаглал. Юутай ч монгол хэлний "мангуу" гэсэн үг нь хятад гаралтай гэдэг юм билээ. Мон нэртэй гол байсан гэдэг ч харин зохиомол болов уу.
- Амар сайдын бичсэн "Монголын түүх"-д монголчуудыг Төвдийн орноос ирсэн, төвдүүдтэй угсаа гарал нэгтэй гэсэн байна. Тайландууд өөрсдийгөө монгол гаралтай, тай гэдэг нь алтай гэдгийн сүүлчийн үе гэж тайлбарлах юм билээ.
Төвд, хятад, тай хэл бол нэг овгийн хэл. Өөрөөр хэлбэл хэл яриа үүсэх үед тэд нэг уг угсаатай байжээ гэсэн үг. Одоогоос 10-20 мянган жипийн өмнө шүү дээ. Түрэг нь ч бай, монгол нь ч бай эдгээр хятад-төвд овгийнхонтой гарвал үүслээрээ лавтай сүүлийн 10 мянган жил ямар ч холбоогүй гэсэн мөрдлөг эндээс гарна. Соёлын болоод бараа таваарын асар их солилцоо үргэлж байсан боловч цус махны холбоо үгүй гэдгийг хэлний бүлэглэл батлаж чаддаг юм.
Африкаас гарсан хүний их нүүдэл Бага ази хүрээд зарим нь Монгол тийш, зарим нь өмнөд Хятад тийш салсан гэж эрдэмтэд үздэг, гэхдээ энэ нь лавтай 40-60 мянган жилийн өмнө болсон процесс болохоор үүнийг хэн санах вэ?
Тэр дундаа уул усныхаа нэрийг тээгээд явна гэдэг болшгүй зүйл. Хэл маш хожим үүссэн гээд байна шүү дээ. Шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж байгаа өнөө үе маань олон зүйлийг шинээр тодруулж байна. Ердөө 200 гаруйхан жилийн өмнө амьдарч байсан аугаа их сэтгэгч Кант дэлхийн насыг нэг сая орчим жилээр багцаалж байсан, үүний төлөө түүнийг буруутгаж болохгүй биз дээ. Тэр үеийн хүн төрөпхтний мэдлэгийн дээд төвшин л тийм байсан, Одоо бол Дэлхий таван тэрбум настай, амьдрал үүсээд 3,6 тэрбум жил болсон, динозавр 60-150 сая жилийн өмнө байсан гэх мэтээр нэлээд нарийн хэлж болж байгаа нь технологийн ололтын буян.
УХААНДАА ДӨРВӨДҮҮД ЗАЙСАН НУУР ХАВИАС НҮҮДЭЛЛЭЖ ИРСЭН
- Сүүлийн үеийн юм асууя. Халх, ойрд, буриад зэргийг нэлээд хожим, бүр Чингисээс сүүлд үүссэн гэж та номондоо бичсэн байсан.
Монголчууд бол угсаатны хувьд буй болсон цагаасаа л нүүдэлчид байсан. Нүүнэ гэдэг маань хэдэн арван км-ээс хэдэн мянгаар ч тоологдох км-ийн алслалтын асуудал. Иймээс өвөр хоорондоо асар их холилдсон, овог, отог аймгууд үүсэх мөхөх, шингэх уусах нь түүхийн явцдаа ердийн үзэгдэл.
Дөрвөдүүдийг аваад үзье л дээ. Одоогоос гурван зуун жилийн өмнө Зайсан нуураас Хөх нуурын хавьд нүүдэллэн ирсэн улс. Түрэг угсааныхан байсан болов уу. Гэтэл Хөх нуурын хавиар байсаар бүрэн монголжоод Увс нуурын хавьд хоёр эуу гаруй жилийн өмнө ирж нутаглажээ, Баядууд буюу өөрөөр хэлбэл монголын эртний нэгэн овгийнхонтой зэрэгцэн нутагласан нь хэл аялгын хувьд тэдэнтэй төстэй болсон ба удалгүй дөрвөдийн дагавар маягтай хардаг болсон байна.
Дөрвөн ойрдын холбоо гэж одоогийн дөрвөдүүдийг Увс нуур орчимд ирэхээс өмнө тийм нэгдэл байсан. Энэ нь цорос, баяд, өөлд, торгууд овгийнхон ажээ. Ихэнх торгуудууд Ижил мөрний зүг халимаг болон нүүсний дараа Хөх нуураас ирсэн дөрвөдүүд дөрөв дэх холбоотон болж орж ирсэн, тэндээс ч дөрвөд буюу дөрөв дэх нь гэсэн нэр үүссэн бололтой.
Гэхдээ үүнийг дөрвөд хүн болгон түрэг угсаанаас гаралтай хийгээд Зайсан нуураас Хөх нуураар дамжин Увс нуурт ирсэн гэж шууд махчилж ойлговол утгагүй хэрэг болно. Учир нь энэ олон зуун жилийн дотор этникийн хичнээн их холилдоон болсноос гадна хагас хугас нь Зайсангаас ч юм уу, Хөх нуураас салаалан өөр тийшээ салан нүүсэн нь их. Өнөөдөр Өвөр Монгопд өөрсдийгөө дөрвөд гэх хүн хичнээн их бий гэж санана.
- Тэгэхээр баяд, дөрвөд хоёр бол бидний сонсоход адилхан аялгаар яриад байдаг ч цаад уг гарвал нь шал өмнөө байхнээ?
Нэг талаас тийм гэх боловч нөгөө талаас үгүй юм. Баяд аймгийнхны тухай «Нууц товчоо»-нд тодорхой бий. Дөрвөдүүд Увс нуур хавиар хожим ирж суурьшсан гэсэн нь энд угсаатны асар их ижилсэл, холилдоон болсныг асуудлаас гадна орхиж болохгүй. Магадгүй энэхүү ижилсэл нь уг сурвалжаасаа илүү чухал байж болох юм.
Тэднийг Хөх нуур орчимд байхад Төвдийн соёлын их урсгал Монгол руу эрчимтэй түрж байсан. Иймээс тэд баруун Монгол руу түрэг угсаатны гэхээсээ төвдийн соёп заншил, ахуй хэрэглээг илүүтэй нэвтрүүлэгч байсан байж болох юм. Жинхэнэ төвд цай, замбаа, шашны мухар сүсэг өдгөө Увс тал руугаа илүүтэй байдаг нь чухам дөрвөдүүдийн нөлөө ч байж болох юм шүү дээ.
Хөх нуур гэдэг маань Төвд Монголын соёл заншлын солилцооны хамгийн том хаалга байлаа. Хөх нуурт өнөөгийн буриадуудын өвөг отог омог ч ихээр байсан юм шүү дээ. XIII зуун болоод түүнээс өмнө Орхоны хөндий нүүдэлчдийн хамгийн чухал цэг байсан бол ХIV-ХVIII зуун хүртэл Хөх нуур тийм үүргийг гүйцэтгэж байсан юм.
Цахарын Лигдэн, Халхын Цогт хунтайж, Ойрдын Гүүш нарын хэрүүл маргаанаа таслах цэг нь Хөх нуур л байсан. Олон монголчууд аль нь хүчтэйгээ Хөх нуурт ирж шийдэж байлаа гэсэн үг.
- Ойрд гэж юу гэсэн үг вэ. Янз бүрийн тайлбар байдаг л даа. Халх Ойрдын зөрчил юунаас үүдэлтэй юм бол?
Ойрд гэдгийг ойр төрөл, эсвэл ойн иргэд гэж хоёр янзаар гайлбарладаг. Аль аль нь үнэмшил багатай боловч өөр илүү үнэмшилтэй тайлбар сонсоогүй юм байна. Харин түүхийн хувьд ойрдууд бол халхаас хамаагүй өмнө төлөвшин буй болсон аймаг. Даян хааны ач Гэрсэнзээс эхэлж Халх гэсэн нэр томъёо үүссэн гээд бодохоор саяхных болж таарлаа. Халх гэдэг маань өнөөгийн Монголын өлгий нутаг Орхон Туулын бэлчир дээрхи уугуул монголчуудыг нэгэн нэрийн дор нэгтгэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Уугуул гэдгийн учир нь Чингисийн 1189 онд нэгтгэсэн тэр хэсгийнхний удам угсаа гэсэн үг юм болов уу. Харин сүүлд 1206 онд нэгдсэн хэсгээс гарсан нь ойрдууд байсан бололтой. Тиймээс тэнд тодорч гарсан ноёд нь алтан ургийн эхнэр аваад өөрсдийгөө тайж биш харин тайш гэж нэрлэж байжээ.
Тайж гэдэг нь ханхүү гэсэн хятад нэр л дээ. Монголчууд болсон хойно цол зэрэг хэргэм мяндагт дуртай л байж таарна. Хамгийн хүчирхэгжиж гарч ирсэн нь Эсэн тайш л даа. Юань гүрэн унасны дараа дөрвөн баруун ойрд аймаг, зургаан зүүн монгол аймаг байж. Нэгдсэн гүрэн болж чадахгүй хоорондоо хөлөө жийлцсээр эцэст нь ойрдууд ялж Монголыг нэгтгэсэн юм.
Зүүн монголчууд нь Даян хааны үөд хүчирхэгжин ойрдуудыг дарж бас Монголыг нэгтгэсэн. Харин Даян хааны дараа дахин задрал үүсэхдээ цахар, ойрд, халх гэж хуваагдсан бололтой. Энэ үеэс өнөөгийн ойрд, халх, өвөр монгол гэсэн хуваагдлын суурь баттай тавигдсан юм болов уу. Хожим манж нар хүчирхэгжиж өвөр монголыг өөртөө нэгтгэсний дараа халх, ойрдууд гэрээ хийн эвссэн байна. Харамсалтай нь энэ эвсэл удаж чадаагүй. Юань гүрний бутарлын дараагаас 1757 он хүртэл хоорондоо тэмцэлдэн, хэн нь нийт монголыг захирах тал дээр булаацалдаж байснаас үүдсэн тэмцлийг халх ойрдын зөрчил гээд байх юм.
Энэ маргаан эөрчип дундуур манж хятадууд, ялашгуяа төвдүүд их шургаа хийсэн дээ.
- Буриадуудыг та этникийн гэхээсээ улс төрийн шалтгаанаар буй болсон ястан гэдэг. Үүнийг товч тайлбарлаж өгөөч.
Буриад гэх этникийн нэгдэл Чингисээс ч өмнө байсан тухай зарим эрдэмтэн нотолдог ч үнэмшилтэй сонсогддоггүй юм. Оросууд Сибирийг эзэгнэж эхэлж байх үед Байгаль далай хүртэлх нутаг бол ерөнхийдөө Түшээт хан, Засагт ханы хойшоогоо үргэлжилсэн газар байсан. Буриад гэсэн дуудлага нь орос хэлний брат буюу ах дүү гэсэн үгтэй төстэй сонсогдож байсан учир оросууд өөрсдийг нь зөвшөөрснийг буриад хэмээн нэгтгэж, зөвшөөрөөгүйг нь монгол гэж нэрлэн урагш нь хөөж байсан тухай эх сурвалжид бий.
Буриад гэх нэгэн бяцхан отог овог байсан нь тэр үед улс төрийн утга санаа авч хэсэг бүлгийн нийтлэг нэр болон томорчээ гэж бодогдоно. 1727 оны Хиагтын гэрээгээр Орос-Хятадын хил нарийн тогтсон ба хожим Октябрийн хувьсгал гартал өнөөгийн Монгол нутагт буриадууд байгаагүй нь энэ нь этникийн нэгдэл гэхээсээ улс төрийн хуваагдал байсныг гэрчилнэ. Буриадыг буруулсан, бултсан гэсэн үгээр тайлбарлах явдал хааяа тохиолддог нь тааруупж зохиосон гүтгэлэг болов уу.
Ер нь буриад нь эхнээсээ этникийн нэршил байсан юм бол хориод оноос өмнө Монголд буриадууд байж л байх ёстой байсан шүү дээ. Этник нь хэн нэгний тогтоосон хил хязгаарт амар автдаг зүйл биш. Зөвхөн Оросын хил дотор буриадууд байсан гэдэг факт бол улс төрийн шалтгаанаар зориуд хуваасан монголчуудын нэг хэсэг гэдгийг баталж буй хэрэг. Хориод оны үеэс л нийтдээ 15 мянган буриад Монголд дүрвэн орж иржээ гэсэн тоо баримт бий.
Харин Оросын харьяанд орсон монголчууд 300 гаруй жилийн явцад этникийн нэгдэлд орж шинэ зан заншил үүсэн, тэр байтугай цусны хольц ч орон тусгай бүлэг болон тодорсныг яавч үгүйсгэх аргагүй. Буриадуудад тунгус цус их холилдсон юм шиг харагддаг.
Голдуу илүү жартгар нүд, том шанаа, эрэгтэйчүүдийнх нь сахал үс багатай байдлаар гадна төрхөөрөө ялгагддаг нь үүний баталгаа боловуу. Бид адилхан нэг соёл, зан заншил, хэл, бичиг үсэгтэй нэг ард түмэн. Тусгаарлал сүүлийн 300 жилд болсон хэрэг.
Харин өнөөгийн Оросын буриадууд өөрийн уг этник цөмөөсөө улам холдож, тусгаар бичиг үсэггэй болон түүгээрээ дамжин өөр шинэ хэл үүсгэж буй нь магадгүй, шинэ угсаатан үүсэх хандлагын ирмүүн явц байж болох юм.
САРТУУЛ ГЭДЭГ ХОРЕЗМЫН
МОНГОЛ НЭР
- Сартуулыг монгол хүмүүс биш, Хорезмаас гаралтай гэж ярилцдаг.
Энэ нь Завханы баруун талын, Увсын зүүн талын сумд. Урьд бол Сэцэн Сартуулын хошуу гэж байжээ. Хорезмаас гаралтай гэдэг дээр үнэний хувь бий, монгол биш гэдэг нь ёстой учир утгагүй үг. Ерөөсөө монгол гэж юу гэсэн үг вэ? Цуснаас нь байтугай генээс нь шинжилгээ аваад тийм жишиг үзүүлэлт байхгүй шүү дээ. Ямар соёл иргэншилд хамрах, ямар хэлээр ярьдаг, ямар зан заншилтайгаар тухайн үндэстнийг тодорхойлно.
Ингэхээр энэ бол биогенетик гэхээсээ социологийн нэр томьёо. Хорезмаас дархчуул голдуу хүмүүсийг авчирч байлгаж байсан нь нэн эртний явдал. Тэр үед Хорезмыг монголчууд Сартуул улс гэж нэрлэдэг байлаа. Энэ хооронд цус холипдох явдал эцэс төгсгөлгүй явагдаж, тэд бүрэн монголжсон төдийгүй бүрэн халхжсан.
Сартуул аялгад төв халхаас ялгагдах ердөө 17 үг бий гэж судлаачид хүртэл хэлдэг. Жишээ нь аймаар гэхийг аймаагүй гэж хэлдэг шүү дээ. Үүнээс гадна энэ олон зуун жилийн турш сартуулын хошууныхан тэндээ хаалттай популяци байгуулаагүй учир этникийн бүрэн ижилшил болжээ.
Завханы Яруу, Дөрвөлжин, Ургамал, Увсын Өндөрхангай, Зүүнхангайн гарал үүсэлтэй л хүн байвал монгол биш узбек гээд байхнээ дээ! Урьдын Засагт хан аймгийнхан шүү дээ. Халхын дөрвөн аймаг байсны нэг. Иймээс сартуулууд бол жинхэнээс жинхэнэ халх мөн гэмээр байна. Халх гэдэг угсаатны ижилшил маань нэлээд сүүл үеийн ойлголт гэж дээр хэлсэн байх аа?
- Төв халх гэж сүүлийн үед их ярих боллоо. Энэ өр нь юу гэсэн үг вэ?
Ерээд оны эхээр төв халхын жинхэнэ монголчуудын холбоо энэ тэр гэх маягийн ч юм байгуулагдаж, энэ Зэнээ мэт нь их идэвхтэй гүйж байсан байх шүү.
Гэрсэнзийн ач нар өнөөгийн Монголын нутаг дээр тус тусдаа ханлиг байгуулсан. Сүүлд манж нар Засагт хан, Түшээт хан хоёрын завсраар Сайн ноён хан гэж байгуулсан. Ингээд Сэцэн хантайгаа нийлээд халхын дөрвөн аймаг бопж байгаа юм. Газар зүйн хувьд энэ дөрвөн аймгийн төвийн хэсгийг л төв хапх гэж байгаа байх даа.
Гэхдээ зан заншлын нэг том ялгаа бий, юу гэхээр газар зүйн энэ төв байрлал нь монголчуудын айраг хийдэг, уртын дуу дуулдаг этнографын үзэгдэлтэй хил хязгаараараа бараг давхцдаг. Ингэхээр төв халх гэдэг маань айрагны монголчууд гэсэн утгатай болоод ирж байгаа биз. Би өөрөө эцэг, эх аль алинаасаа жинхэнэ төв халхын хүн боловч нэг их бахархаж гайхуулаад л хөөрч давхиад байх шалтгаан яавч биш л гэж бодож байна. Үндсэндээ айрагны хүүхэд ихтэй газар шүү дээ, тийм болоод л холбоо молбоо байгуулж гүйгээ биз.
- Халх дотроо сартуул, хотгойд, илжгэн гээд байх юм. Тэгснээ цаашлаад боржгон халх болоод явчихна. Тэр нь л аминдаа жинхэнэ цэвэр цусны араб үүлдрийн морь гэдэг шиг л болоод ирж байх шиг байгаа юм. Саяхан овог тогтоогоод эхлэнгүүт хүн амын ихэнх нь боржгон овогтой болох шив дээ!
Илжгэн халх гэж Увсын наад халх гурван сумынхны нэр. Илжигний хошуу гэж байсан, үүнийг эл эзэн буюу халхын хаяаных гэсэн утгатай гэж тайлж уншдаг юм билээ. Хотгойд бол халхжсан ойрдууд болоптой. Завханы хойд, Хөвсгөлийн баруун талаар бий. Чингүнжав энэ хонхрын хүн л дээ. Халхжсан ойрдуудад үүнээс гадна Архангайн Өлзийт хавийн өөлдүүд орно.
Урьд Харчины ноён Манжийн хаанд зарга үүсгэсэн учир «Харчингуудыг үхрийн баас шиг цувуулна» хэмээн хаан занаад уг ястныг шинээр байгуулагдсан өртөөний дагуу цувуулан тараасан юм гэнэлээ. Харчин гэдэг маань өвөрлөгчид, одоогийн өвөр монголчууд дотор нилээд томд орох ястан л даа. Манайхан хорчин гэх нь ч байдаг.
Ингээд одоогийн Сүхбаатарын урдуур, Дорноговийн хойгуур, Дундговийн урд хоёр гурван сумаар, тэгээд Өмнөговийн баруугаар харчингуудыг өртөө дагуулан байрлуулсан нь аяндаа бүрэн халхжижээ.
Дарьгангын хошууныхан гэхэд хэдийгээр дарьганга ястан гэх боловч хэл аялгын хувьд халхаас өчүүхэн ч ялгаа байхгүй шүү дээ. Ер нь хэдэн зуун км-ээр нүүдэллэдэг улсыг суурьшмал ард түмэнтэй адилхан угаасаа тэндхийнх, тэндээс ирсэн цагаачлагчид гэж ялгах бэрхтэйгээс гадна утга учраар ч бага.
Биендээ ижилшиж уусч, шинээр овог отог аймаг, аяпга үүсгэж миграци хийх нь ердийн үзэгдэл болсон зүйл. Үндэстэн, үндэсний үзэл, үндсэрхэг үзэл гэгч маань нэлээд шинэ үзэгдэл юм шүү дээ. XVIII зуунд Францын хувьсгалаас Европт гарч XIX зуунд Америк тив тэр чигээрээ энэ үзэгдэлд автсан бол XX зууны эхээр Азид, дунд үеэс нь Африкт газар авсан феномен. Боржгон нь жинхэнэ монгол гэж хэн хэлсэн юм? Одоо хүмүүс үй олноороо чухамхүү яг л боржгон болохоо хаанаас мэдсэн хэрэг вэ? Жинхэнийн жинхэнэ боржгон монгол байхаараа бусдаасаа дээр болчихдог хэрэг үү? Иймэрхүү төрлийн олон асуулт гарч ирнэ л дээ.
БИДНИЙ ОЙЛГОЛТООР БОЛ ЦЭВЭР ЦУСНЫ ШВЕЙЦАРЬ ХҮН ГЭЖ БАЙХГҮЙ
- Үндэстэн хийгээд үндэсний үзэл нь шинэ үзэгдэл, XX зуунд Азид орж ирсэн гэдгээ жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?
Урьд хүний түүх хүчтэй нь хүчгүйгээ эзлэн түрэмгийлэх, эрхшээлдээ авах гэсэн зарчмаар хэдэн мянган жил үргэлжилсэн. Харин Евролт болсон 30 жилийн аймшигт дайны дараа байлдагч талууд хэн нь ч хэнийгээ дийлэхээ болиод ирэхээр сүүлдээ Вэстфалийн гэрээ гэдгийг байгуулжээ.
Ингээд эргэн тойрон нь хүлээн эөвшөөрсөн бол түүнийг улс үндэстэн гэж үэээд дотоод хэрэгт нь орохгүй гэсэн цоо шинэ эарчим гарч ирсэн байна.
Үүний анхны үр дүн нь Швейцарь улс л даа. Ийм үндэстэн байхгүй боловч чухам тэрхүү өгөгдсөн нутаг дээр герман, франц, итали хүмүүс өөрийн төр улсаа байгуулж, бодлогоо өөрийн үзэмжээр явуулахыг эргэн тойрных нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Ингэж зөвшөөрөгдсөн улсын nation-state гэдэг. Болхидуу орчуулгаар үндэстэн гэсэн үг. Үүний дараа 1776 онд АНУ тусгаар тогтнолоо зарлаж Англиас тусгаарлалаа. Энэ тухай Мел Гибсоны тоглосон "Эх оронч" гээд сайхан кино цаагуур чинь гараад байгаа шүү дээ. Америк үндэстэн төрж, америк үндэсний үзэл, америк эх оронч гэсэн цоо шинэ санаа гарч ирж байгаа биз!
Үүний дараахан Францын хувьсгал гарсан. Австри, Герман, Оросын эзэмшилд байсан олон угсаатнууд өөрсдийн тусгаар төрийг байгуулж үндэстэн-улс болохоор тэмцэж эхэллээ. XIX зуунд Латин Америкийн олон орон .тусгаар тогтнолоо зарлаж, хэдийгээр испанийн соёл иргэншлийн шууд залгамж боловч аргентин үндэстэн, чилийн эх орончид, перугийн үндсэрхэг үээл гээд тус тусдаа гараад ирж байгаа юм. Англи, Франц, Испани, Түрэг, Холландын эзэмшилд байсан Азийн олон орон ялангуяа Японы Мэйжийн хувьсгалын дараа сэрж өөрийн тусгаар тогтнолыг олж, үндэс угсаагаа тодотгох гэж тэмцэж эхлэв.
Хятадын 1912 оны хувьсгал "муу гаралт манжуудаас салж өөрийн цэвэр хятад Мин улсаа байгуулъя" гэсэн уриатай байсан. Үүнээс өмнө ч Тайпингийн бослого, лапын бослого, хар тамхины дайн, боксёрын бослого зэрэг нь үндэстний хувьд бие даан босч ирэх гэсэн оролдлогууд юм. Харин Хятадыг үндэстэн-улс гэж 1922 онд л Вашингтоны гэрээгээр зөвшөөрсөн.
Монголд үндэсний ухамсар 1907 оноос сэргэн ирж, 1911 онд тусгаар төрөө байгуулсан хэрэг. Коммунистууд энэ чухал оныг ойшоодоггүй, ач холбогдлыг нь үргэлж бууруулж 1921 онтой харгалдуулж байдаг нь тун тусгүй хэрэг. Уул нь энэ жил тусгаар тогнолын 90 жилийн ой маань болж байгаа юм шүү дээ.
1911 оны тусгаар тогтнол бол 1206 оныхтой дүйж очихуйц чухлаас гадна орчин үеийн утгаар анх удаа үндэсний тусгаар тогтнолоо эарлаж буй хэрэг. Энэ бол Америкийн 1776 он, Францын 1789 он, Гучин жилийн дайны дараах Герман, Японы 1868 он, Хятадын 1912 он, Энэтхэгийн 1950 он, Австрийн 1955 он, Казахстаны 1991 он шиг бидэндээ маш чухал цаг мөч юм.
Харин Монгол Улс нь 1946 онд үндэстэн-улс болсон. Үүнийг ч бас манайд үл тоомсорлодог. Үндэсний үзэл, үндэсний ухамсар маш чухал зүйл. Харин хэтрээд ирэхээрээ хортой эд. Үүний лай ланчгийг Афганистан, Иранаас эхлээд олон улс эдэлж байна. Үндэсний хэт хөөргөн байдал эргээд дэлхийн хөгжлийн урсгалыг харах нүдийг тагпаж, ертөнцөөс сондгойруулан, хөгжлийг боймлоно.
Үүний тод жишээ бол Төвд юм даа. 1911 онд Монголтой зэрэг өөрийн тусгаар тогтнолыг зарласан Төвдийг бушуухан өрнийн соёлтой холбож, баруунжуулж модернизацид оруупах гэсэн өөрийнх нь хүч дотроо нэлээд хүчтэй гарч иржээ. Харин хэт үндэсний үзэлтэй, өөрийн л бол өөдөө өргөдөг, өнгөрсөн баларсан юмаа үндэсний халдашгүй зан заншил ёс дэглэм гэж үздэг, гадны зүйлийг үл тоомсорлодгоор барахгүй хялайн хардаг хуучинсгууд нь тэдэнд саад хийн бүдүүлэг харанхуй байдлыг нь авч хоцорсон.
1952 онд Хятадын чөлөөлөх арми орж ирэхэд бүдүүлэг төвдүүд өөдөөс нь юу ч хийж чадаагүй. Энэ урт хугацаанд соёлжиж боловсроод, холбоотон сүлбээтэнтэй болж, олсон тусгаар тогтнолоо авран хамгаалах бололцоо байсан ч үндэсний онцлог гэгдэх бүдүүлэг ёс заншилдаа хүлэгдсээр хайран цагийг дэмий өнгөрөөжээ.
МОНГОЛЧУУД ОРОСЖСОН УУ?
- Өвөр монголчууд биднийг их оросжсон гэж ярилцдаг. Харин бид тэднийг хятаджсан гэцгээдэг. Үүнд аль аль талдаа үнэний хувь байх шиг байдаг юм. Соёлоосоо гадна сэтгэлгээний том ялгаа бидний хооронд бий болжээ.
Бид оросжсон гэдэг нь худлаа, тэд хятаджсан гэдэг нь үнэн гэж бодож байна. Азийн ард түмнүүдээс хамгийн түрүүн өрнөджсөний нэг нь бидний монголчууд. Өрнийн соёл иргэншил Оросоор дамжин XX зуунд маш хүчтэй нэвтэрсэн. Иймээс бид сүүлийн арван жилд маш хурдан америкжиж чадаж буй хэрэг.
Дэлхий тэр чигээрээ өрнийн иргэншлийн бүрэн нөлөөнд орж өрнөджиж байна. Түүний дотор хятадууд сүүлийн үед маш идэвхтэй өрнөджиж, баруунжиж, америкжиж байгааг бэлхнээ харж байгаа. Харин Өвөр монголчууд сүүлийн 100 жилд маш их хятаджиж, хятадын соёл заншлын нөлөөнд их автжээ. Биднийг урапдуулаад америкжуулахад тэд хол хоцорч таарна. Учир нь өрнийн соёл сэтгэлгээ гэдэг тэдэнд бидэнд байгаагаас хол хөндий зүйл.
Хятадын зориудын бодлогын үндсэн дээр хятаджиж амжаагүй нь дэндүү монголоороо үлдсэн. Өөрөөр хэлбэл монгол хүн гэж нэг иймэрхүү байсан байх даа гэмээр. Үндэсний онцлог гэгдэх хоцрогдсон зан заншил, ертөнцөөс тасархай байдлаа авч хоцорсноор барахгүй үүнийгээ ихэд үзэн Чингис хаан, монгол хэл, эртний шүлэг, ардын заншил, язгуур урлаг ч гэх шиг хэдхэн зүйл ярианы сэдэв дотроо эргэлдэх болжээ.
Үндэсний үзлийн хальсан дотроо боймлоод музейн үзмэрэрхүү болж ирж байна гэсэн үг л дээ. Өвөр Монголын «Одон» телевиз хараад суухад энэ нь өөрийн эрхгүй бодогддог юм. Эрдэм ном сураад энэ байдлаасаа гарах гэхээр хятад болон өөрчлөгдөхөөс аргагүй. Чухам чингэсний дараа л өрнөджих асуудал гарч ирнэ шүү дээ. Нийтийн соёл боловсролд хүрье, ХХ зууны хүн шиг амьдарья гэвэл үгүйдээ л хятад авгай авч байж энэ замаа нээх шаардлага гарах болов уу.
Бид хоорондоо таслагдан тусгаарлагдаж хэтэрхий олон жил болсон учир үндэсний хувьд салж, хоер өөр үндэстэн бопжээ. Үндэстнүүд биенээсээ салан салбарлаж шинээр этникийн бүлэг түүхэн явцыг бид өөрийн нүдэн дээр харж байна.
Оросын буриадууд ч уүний жишээ. Тэд оросжсоноор барахгүй өөрийн хэлний аялгыг бичгийн хэлбэрээр батлагаажуулан этникийн шинэ бүлэглэлийг үүсгэж байна. Харин тэдний нийтийн соёлд хүрсэн төвшин сайн, манайхнаас ч хамаагүй илүү.
- Тэгвэл тувачуудын тухай юу гэмээр байна?
Тэд Гадаад Монголын нэгэн хязгаар байснаа 1944 онд ЗХУ-д дагаар орсон. Этникийн хувьд монгол юм уу гэхээр хэл нь өөр. Гэхдээ тэдний хуучны зураг хөргийг харахаар монгол дээл, ээтгэр гутал өмссөн, будда шүтсэн, төвд нэртэй байдаг юм. Урианхай гэж нэрлэдэг байсан шиг байгаа юм. Гэтэл Баян-Өлгийд зүв зүгээр монгол хэлтэй урианхайчууд бий.
Өлгийнхнийг алтайн урианхайчууд гэдэг, ойр ястан, өөрөөр хэлбэл монголчууд. Туваг урьд Тагнын урианхайчууд гэдэг байжээ. Түрэг, монгол угсаатны завсрын үндэстэн юм шиг байгаа юм. Манайд одоо Өлгийн Цэнгэл суманд цөөн тооны тагнын урианхайчууд байгаа байх.
1944 онд ЗХУ-д дагаар орохдоо танну-тува гэдэг байв. Танну гээд байгаа нь тагна гэсэн үг сунжирсан болов уу. Шашин шүтлэг заншлын хувьд монголчуудтай, тэр дундаа ойрдуудтай их ойр.
Мөхөж буй үндэстний нэг жишээ л дээ. Оросууд олон жилийн турш нутгийн баялгийг нь сонирхсон болохоос хүн ардыг нь тэр чигээр нь хаячихсан юм шиг. Нийтээрээ шахам архинд орчихсон, гэмт хэрэгтнүүд хавтгай давамгайлсан, хоцрогдсон бүдүүлэг гэж найгаа алдсан юм билээ.
Тувад очиж үзсэн олон хүн өөрийн нүдээр хараа биз дээ. Нийтийн соёл боловсролоос ангид давхиад байвал үндэстэн юунд тулж очдогийг тэд амьд гэрч болон харуулж байна. Үүнээс бид ихээхэн сургамж авах ёстой юм шиг санагддаг.
Тэдний төрөл садан бол манай цаатангууд шүү дээ. Сүүлийн жилүүдэд цаатан гэдэг өрнө дорныхонд бүү хэл бидэндээ ч музейн үзвэр, аялал жуулчлалын олз омог өгөгч болоо шив дээ. Тэднийг өрөвдөн хайрлаж, нулимс дуслуупах нь хүртэл эзэндээ мөнгө авч ирнэ. Хөвсгөлийн дархадууд энэ сайхан зах зээлийг соргогоор ажиглаад цаатны дүрд тоглох нь хөөрхөн бизнес болсон бололтой.
1998 онд Дарханд нар хиртэхэд гадаадыханд Раахын амнаас сарыг цаатан бөө нар хэрхэн бөөлж гаргадгийг харуулахаар майхантай ирсэн баахан салбаганаж навсганасан юмнууд үнэндээ Уралын их сургууль төгссөн бизнесменүүд байв гэж дуулдсан шүү. Раах сарыг залгидаг нь бөөгийн ойлголт биш уг төвдөөс гарсан домог л доо.
ТӨВД ГАЛБИРЫН ХҮМҮҮС
ГОВЬ-АЛТАЙД ЭЛБЭГ
- Гадны цус холилдсон гэж цусны "ариун цэвэр" тогтоох дуртай манайханд хөөрхөн далим болох үг байна даа!
Энэ бол цэвэр антропологийн асуудал. Соёл, тэр дундаа социологитой ямар ч холбоогүй зүйл. Антролологичид хүнийг 35 ангид хувааж үздэг тухай би түрүүн ярьсан. Монголд хойд хятад, тунгус, төвд галбирын хумүүс бий. Төвд галбирын хүмүүс ялангуяа Говь-Алтайн урдуур их байдаг шүү дээ. Давхраа бүхий дүрлэгэр нүдтэй, нэлээд үсэрхэг, дэлдгэр маягийн чихтэй, сүрхий хар тал руугаа хүрэн бор царайтай.
Утай, Гүмбэний мөргөлийн гол зам түүгээр олон жил тогтож байснаас шалтгаалсан ч байж болох юм. Монголчуудын цусны биохимийн судалгааг Ц.Батсуурь доктор, генетик судалгааг С.Нямхишиг доктор хийсэн юм. Цусны болоод генийн ижил төстэй байдлыг нь нутгийн байршлаар тодруулсан гэсэн үг л дээ.
Мэдээж шал өөр үндэстний хувьд Баян-Өлгийнхөн нэлээд өөр хэв шинжийг үзүүлж байгаа юм. Говь-Алтайн урдуур бас тийм шинж их илэрдэг. Тиймээс ч тэндээс ухаантай, царайлаг улс олон төрдөг биз. Ямар сайндаа ганц жижиг сумаас есөн генерал төрсөн байна гэхэв дээ. Цус сайн холилдох тусмаа хүний чанар сайжирна шүү дээ.
Хоёр өөр арьстны дундаас төрсөн хүүхэд царай зус, бие бяпдар, оюун ухаанаар эцэг эхээсээ дээр байх нь туйлын элбэг. Эх эцгийн ген хэдийчинээ холдсон байна ур удамд төдий сайн. Морь мал дээр ч манайхан сайн мэддэг, холоос хуц, ухна дуурч ирэв энэ тэр гэж ном зохиолд гардаг биз дээ.
- Монгол хуний удмын санг хайрлан хамгаалах тухай Үндэсний аюулгүй байдлын хуульд заасан байдаг. Энэхүү удмын сан гээч нь тэгэхээр юу болж байна?
Ичиж үхмээр дамшиг гэдэг чинь л наадах чинь дээ. Эргүүлээд орчуулбал генофонд гэсэн үг юм шиг байгаа юм. Генофондыг мал дээр ярьдаг. Их сүүтэй үнээ, нарийн ноолуурын ямаа, олон өндөг гаргадаг тахиа зэрэг бол хүн төрөлхтний олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим.
Иймээс энэ төрлийн сайн угсааны үүлдрийн малын удмын санг цэврээр нь хадгалж цааш цэврээр нь үржүүлэх шаардлага гарна. Хүний хувьд гэвэл ийм асуудлыг тухайн үедээ нацистууд л гаргаж ирж байсэн байх. Хорвоогийн хүмүүс антропологийн хувьд буюу гадаад төрхийн хувьд ялгаатай болохоос сайн муу цус, тэр дундаа ген гэж үгүй л дээ.
Хүний үүлдэр угсааг сайжруулах тухай яриа XIX зуунд яригддаг байсныг эүгэник онол гэдэг. Хэрвээ энэ нь оюуны хөгжлийн тухай ярьж байгаа юм бол дан ухаантны популяци буй болгох гэвэл тэр "үржүүлгэнд" нь тэнэгүүд ч зайлшгүй шаардлагатай байдаг. Би энд биологи ярьж байна шүү дээ.
Социологи талаасаа бол өөр л дөө. Эртиий Евролын хаад язгууртнууд өөрсдийгөө цэнхэр цустай гэж үзэн язгуургүй хүмүүстэй цус холилддоггүй байж.
Үүнээс болж Хабсбүргийн уруул гэх сэтэрхий уруул, хэмофил хэмээх цус үл бүлэгнэх өвчин хаадын дунд үеэс үе дамжин хадгалагдан зовоож байсан байх юм.
Манайд ч язгууртнуудыг цагаан ястан гэх ба сурвалж язгуургуй бол хар ястай гэдэг байсан, Хар гэдэг нь харан, харад, арад гэсээр өнөөгийн "ард" гэдэг уг буй болсон байна.
- Гэхдээ жүүд үндэстэн хавьгүй ухаантай байдаг шүү дээ. Дэлхий дээр 15 сая жүүд бий боловч жишээ нь Нобелийн шагналтнууд дотор тэдний эзлэх хувь хавьгүй өндер!
Усан тэнэг жүүд зөндөө л байдаг байх. Статистик утгаар нь авч үзвэл жүүд, унгар гээд цөөн тоотой мөртлөө оюуны хөгжил сайтай үндэстэн хааяа тохиолдоно. Ёстой олон зууны турш шигшигдэж сайн холилдсоны үр дүн байж болох юм шүү. Өнөөгийн Унгарын хүн амын 99 хувь нь герман, роман, түрэг, словян цустай сайтар холилдсон юм гэнэлээ. Жинхэнэ унгар царайтайгаа үлдсэн хүмүүс нь нутгийн өмнөдөд суух цөөн тооны тариачид бий. өргөн шанаатай, хар үстэй, бор нүдтэй, бие жижигтэй тэд нэлээд содон маягтай шүү.
Унгарууд Ееропт орж ирээд мянга гаруй жил болохдоо өөрийн соёл, хэл, үндэсний онцлогоо сайтар хадгалж чадсан байна. Гэхдээ үүнээ зожигруулан авч үлдээгүй харин ч нийт тивийн соёл иргэншилтэй нягт уяж өгчээ.
- Эргээд монголчууд рууваа оръё. Монголчууд тэгэхээр нэлээд цус холилдсон хүмүүс болж таарах нээ дээ?
Цус холилдох гэдэг маань биологи, генетик талаасаа нэлээд утгагүй үг шүү. Илүүтэй социологи, психологийн утга агуулж явдаг юм. Мэдээжийн хэрэг тухайн популяцид генийн зарим факторын онцлог шинж бий боловч энэ нь сайн муу гэсэн ямар ч утга илэрхийлэхгүй шүү дээ.
Түүхийн явцад монголчууд нэлээд цус холилдсон, энэ нь ч аргагүй юм. Биологийн утгаараа таван саяас доош хумүүс популяци болж чаддаггүй. Юу гэсэн үг вэ гэхээр хаалттай систем үүсгэх юм бол таван саяас доош хүн хоорондоо цус ойртон мөхөл рүүгээ явна гэсэн үг.
Гэтэл XX зууны сүүлчийн хагасаас өмнөх бүх түүхэнд энэ газар нутаг дээр саяас илүү хүн амьдарч байгаагүй. Энэ нь заавал цус холилдохыг цаанаасаа шаардаж байна гэсэн үг л дээ. "Бараг л хязгааргүй шахам өргөн орон зайд нүүдэл хийж, үргэлж дайн байлдаан, миграци хийж явсан ард түмний хувьд байнга цус сэлбэж байж өдий хүрсэн болов уу.
Түүнээс гадна ургийн бичиг хөтлөх зэргээр ухамсартайгаар цус сэлбэх явдал ч түгээмэл байсан байна. Сонирхолтой нь монгол, түрэг цус цагаан арьстан болох оросуудад нэлээд шингэсэн гэж үздэг. Тиймээс ч "оросыг сайн маажвал цаанаас нь татаар гараад ирнэ" гэсэн барууныхны үг байдаг.
Монгол, манж цус ч хятадуудад нэлээд халдварласан байх. Энэ бүхэн бол дайн, миграцийн үр дагавар л даа. Харин орос, хятад цус монголчуудад орж шингэсэн нь бараг үгүй. Энд соёл иргэншлийн хэт зөрөө нөлөөлдөг байх. Монголчуудын гол холилдсон цус нь манж, хамниган, түнгус, түрэг, уйгар, төвд зэрэг соёлын төвшин ойролцоо, амьдралын хэв маяг төстэй үндэстнүүд. Үүнд газрын ойр, түүхэн хэлхээ холбоо ч үйлчилнэ.
«Өдрийн сонин», (2001-оны 11 сар)
ehi irelt
http://mongolsdefrance.multiply.com/reviews/item/5

Subscribe to:
Posts (Atom)