Монгол Улсад очихоосоо ємнє тэр нутагт нэг хvрч vзэх юмсан гэж єдрийн бодол шєнийн зvvдэндээ эрэн хvсэж, уран vг, уянгалаг аятай дуунуудыг нь урамшин сонирхоод л ухаан сэтгэлээ саатуулж байлаа.
Тэр дундаас “Vйлсийн сайхан Улаанбаатар” гэдэг гоё дуун дахь “Уулсын дундаа Улаанбаатар” гэсэн vгийг нь олон сонсдог байсан боловч Улаанбаатар хот чухам ямар уулсын дунд яахин байрлаж байхыг мэдэхгvй сониучлан суудаг байж билээ. 2003 оны наймдугаар сарын 29-нд улсын томилолтоор Улаанбаатарт очиж Монгол Улсын их сургуульд мэргэжил дээшлvvлж суухдаа Улаанбаатар хотын байр байцыг єєрийн нvдээрээ vзэж, тэр дуунаас олсон тєрєгдєл сая vнэн бодитой, амьд дvрслэг болж билээ.
Улаанбаатар хотын ємнє нь монголчуудын шvтэн тахидаг дархан цаазтай Богд уул хєвч тайгаар хучигдан сvндэрлэн сvvхийнэ. Ард нь Чингэлтэй хайрхан хvvхдээ хумбин тоссон ээжийн гар шиг урталжин тvшлэг болж дvнхийнэ. Хотын баруун талд Сонгинохайрхан сvхээр цавчиж бvтээсэн юм шиг ирлэг оройнуудаараа агаар зvсэн босож, зvvн биеэр нь богино шиг Баянзvрх уул єндєр намтай vелзэн суналзаад чухам “Учиртай дєрвєн толгой” болсон байна. Дєрвєн уулын дундуур Туул гол угалзлан урсаж, голын хоёр дэнжээр єндєр богино асар тагт, модон байшин, тоосгон байшин, монгол гэрvvд уулынхаа байцыг дагаж дээр доор, дэгэл догол тархан жигдэрнэ. Улаанбаатарын барилга гэж олонхи нь бvр бvдvvлэг шиг боловч бєх чанарлаг Орос Монголын онцлог чанартай эд байж. Хятад маягийн барилга ч хааяагvй харагдана. Хааяа энхэл донхол гарсан цардмал зам хотын дєрвєн зvг найман зовхист нэвтэрдэг ч дурын зvгт хандсан тєлєвлєгєє муутай барилгануудаа дагаж огцом мурийх буюу єргєн нарийнтай урталжилдаг. Машин тэрэгнvvд мал сvргийг хашаа руу нь туусан шиг иврэлцэн ирэхээр заримдаа зам тvгжигдэж сvйд болдог. Энэ хотын зам дээр моторт дугуй харагдахгvй харин хувийн бага машин болон такси олон. Хотын дунд хэрэм хашаа гэж дэмий байхгvй болохоор ойр хавиар хvрэх хvмvvс явган явж хол зам хєєх нь таксидах буюу автобус, микрод суудаг. Микро гэдэг нь дунд зэргийн хєлсний машин байж, тєлбєр нь хямдхан, зогсоол ч олон болохоор эндэх хvмvvсийн олонхи нь тийш тэмvvлдэг. Зам дээр хэдий олон машин байсан ч хєх саарал микронууд л хамгаас хєгжєєнтэй. Буудлын газраа хvрэхтэй vгvйтэй микроны билет худалдагч тэргэн vvдээ хагас завсарлан “Бємбєгєр, Сансар, Зуун айл” гэж хэдэн зогсоолын нэрийг нэг л амьсгаагаар хэлхээрvvлэн хашгирахаар анх ирсэн бид ялгаврыг нь олохгvй алмайран зогсдог байлаа. Эндхийн машин гэж бvхнээрээ Япон. Америк, Герман, Ємнєд Солонгос зэрэг улсын эд байж, чанар сайтай боловч хааяа зарим нь бvр царай нь халтаршчихсан шарх сорвитой харагдана. Эндэх євєл цас ихтэй учир зам нь бvр цас мєсєнд хучигдаж тэрэг халтиран мєргєлдєх буюу хавиралцах учир зєндєє гардаг. Гэвч сонирхолтой нь хоёр тэрэг халз мєргєчихєєд машин нь гэмтэж сvйдсэн ч жолооч нь харин хоорондоо харааж ерєєх буюу хэрэлдэж зодолддоггvй…
Улаанбаатарын зээл гудамж асар тагт нь зарим одоохчилсон нийслэл хотынх шиг гоё биш ч зах зээл, худалдаа дэлгvvрийн нэрнvvд нь чухам цул монголжуу болохоор хvмvvсийг аяндаа цэвэр монгол ертєнцєд уусгачихдаг байлаа. Нарантуул, Далай ээж, Хархорин, Баянзvрх, Цэцэг тєв, Зуун айл, Дєрвєн уул... гэхчилэн сонсоход чихэнд аятай сонирхоход сэтгэлд таатай тэр олон нэрийдлvvдийг аль захаас нь дурдах вэ! Ийм сайхан нэртэй газруудаар нvд хужирлан явахад худалдаачдаас аваад эд бараа авахаар цувралдаж байгаа хvмvvст хvртэл бvр цэвэр яруухан монгол хэлээрээ ярилцаж явахыг сонсоод холимог хэл, хатуу аялгатай хорчин хvн би чухам vнэн юм vv зvvд ч юм уу гэж эндvvрч авдаг. Ийнхvv нутагтаа харихад нэг найз надаас: “Халх монголчуудын хэл сайхан байх аа!” гэж асуусанд би “Халхчуудын хэлний сайхныг хэлэх газаргvй, vvд хардаг хєгшнийх нь хэл нь манайхны радио, телевизийн нэвтрvvлэгчийн хэлнээс сайхан” гэж хариулсанд тэр найз минь ч хэцvv биширч хvсэмжилсэн харцаар над руу харж байсан билээ. Амнаас нь хэдийгээр монгол авиа гардаг боловч нэгэнтээ хятад хэлний хєг аяс болон єгvvлбэрийн бvтэцтэй болсон євєр монголчуудын хэл аялгуу хэдийнэ хэм айзам єргєлт даралтаа бvр алдаж хэлгийрсэн хойно халх монголчуудтай хэрхэн адилтгаж чадах ажээ. Євєр Монгол болон Ар Монголын анхдугаар удааны хамтран эрхэлсэн цагаан сарын vдэшлэгт Євєр Монголын телевиз хорооны нэрт хєтлєгч нь Монгол Улсын хєтлєгчтэй хоёул хамт тайзанд гараад vгээ олохгvй мэхийрч байхад нєгєєдєх нь харин монгол vгээ оргилох булаг, угалзлах vvл шиг цэвэр чєлєєтэй, яруу уянгалаг урсгаж байсныг Євєр Монголын vзэгчид ч баахан анхаарсан бол олж vзэх байх аа.
Улаанбаатар хотод их бага дэлгvvр, задгай зах тун олон. Эд бараа ч элбэг дэлбэг. Гэвч худал таваар, чанар муутай бараа хааяагvй харагдана... Худалдаа дэлгvvр олон, худалдаачид хоорондоо єрсєлдєєн их ч эндхийн хvмvvс нэг хvнийг vзвэл нагацаа vзсэн шиг наалдуулж наашлуулах харагдахгvй. Олонхи худалдаачид дуртай бол ав, дургvй бол байг гэсэн шиг энгийн байдлаар ширтэж зогсоно. Манайхны худалдаачид “Алим худалдана! Хувцас худалдана!” гэж хашгирдаг бол монголчууд харин “Алимаа аваарай! Хувцсаа аваарай!” гэж чамд хамаатуулж хэлнэ. Энэ нь харин худалдаачид болон эд бараа авахаар зорчих хvмvvсийн хоорондох зайг улам ойр дотно болгодог ажээ. Монголчууд ер нь хэвийн байдлаар хvмvvстэй ойртохоос биш хэтэртэл аашилж ойртдоггvй гэснийг хоолон гэрт орвол нэн тодорхой харагдана. Эндэх монголчуудын эрхэлсэн хоолон гэрт зочин ороход олж vзсэнгvй юм шиг єєрийн хийдгээ хийж явна. Зочид нь ч зуршил ёсоор захиалсан хоолоо идэж орхиод илэм зэлэмхэн яваад єгнє. Улаанбаатарын хоолон гэр, цайны мухлагийн олонхи нь бvр ийм тийм зоогийн газар гэдэг бєгєєд европ хоолоор vйлчилж, хутга, халбага, сэрээ бариулдаг нь зєндєє. Хааяа жижигхэн єрєєнд жинхэнэ монгол хоолон гэртэй байж, vvдэнд нь ойртохтой зэрэг хонь vхрийн махны vнэр сэнх татан самсаа цоргиж, монгол нутгийн амьдралын уул амьсгал онцын єтгєн байдаг... Энд архины цааз чанга байж, олон нийтийн газар архи хэтэрсэн хvнийг цагдаагийн газар аваачиж эрvvлжvvлдэг гэнэ.
Халхчууд манай байраар хааяа ирж найзлан архи уудаг байлаа. Зарим архинд хэтэрхий дуртай нэгэн нь байн байн, дахин дахин ирж уухаар нь манай хэдийн зарим нь “Халхчууд бусдын юмыг идэж уухаан мэдэхээс биш хариу дайлахаа ер мэддэггvй улс” гэж уцаарладаг байлаа… Би ч эхэндээ тэгж бодож байсан. Хожим нь монгол соёл заншилтай холбож бодоод баахан ухааныг нь олсон байв. Монголчууд эртнээс хоол ундыг бусдаас харамладаг заншилгvй. Монголын аман ярианд “Болсон хоолноос битгий зайл” гэж байдаг шигээр айлд буухаар хоол чинь болсон байвал идэж уугаад гарах нь энгийн явдал даа...
“Малгайгаа тавибал манай гэр, маргааш явбал танай гэр“ гэдгээр хоол умдаан дээр халхчууд нэг нэгэнтэйгээ нарийн данс боддог биш. Харин чиг гэрт нь очвол байснаа тэмтэрч дайлдаг бєгєєд идэж уухгvй эрээтэй аашилбал их л эгдvvцдэг юм билээ…
Халх монголчуудын оюун санаа хамаагvй тайван. Амьдрал нь тийм баялаг биш байгаад зовохыг мэдэхгvй зоос vрнэ. Хармаанд нь бага л зоостой бол гарын аяар зарчихаад гачигдлыг гачигдалд бодохгvй ганхаж явна. Эндэх монголчуудын идээ ундаа нь дєхєм дєт мєртлєє идэх нь тун бага байдаг. Єглєє цай ууж цагаан идээ идэх шvv болоод, vдэд мєн цай ууж талх энэ тэр бага сага иддэг. Орой хоолонд сая бууз, цуйван буюу будаа, шєлтэй гурил иднэ. Манай тэнд хvмvvс цагийн хоолонд хэдэн аяга будаа, ногоо иддэг бол эндэх монголчууд хэдэн зvсэм мах нэг аяга буюу хагас аяга будаа идэж жаахан шєл уусаар цадчихдаг. Тэгж байгаад хvч тамир, даамгай чадлаар сайн байдаг. Тариалах соёлтой хvмvvс болон малжих соёлтой хvмvvсийн тамир тэнхээ тэгж ялгардаг нь учиртай байжээ. “Хорчиноос хожим бєх гарахаа больсон” гэж би хэдэн жилийн ємнє хичээл дээр ярьж байсан минь эндэх байдлаас улам баттай нотлогдсон шиг боллоо. Єдєржин эрдэнэшишийн будаа сонгино жияан идэж, хvvхэд залуучуудад бєх барилдах заншил ч байхгvй болсон хойно яаж бяр чадалтай хvн гарч дийлэх вэ! Хорчинчуудын соёлын орчинд эх хувиралт гараад хєгжиж шинэчлэгдсэн зvйл зєндєє буй. Гэвч уугуул соёлын хувьд учиргvй их алдсан байжээ.
Халхчуудын хармаанд дэмий зоосгvй байлаа ч жvжгийн театрт vрэх мєнгєєр ер нь харамладаггvй. Оюуны амьдралыг эд бодисын амьдралаас ч чухалчилдаг ард олондоо аядуулж Улаанбаатар хотод олон сайхан жvжгийн театр, тоглолтын ордон, найр наадмын газар байгуулсан байлаа. Эдгээр нь тэгээд єрнє дахин буюу орос маягийн эвлэг сайхан асар тагт байж, гаднаас нь харахад сvр эрхэмсэг, дотор нь ороход цэвэр тохилог. Vvнд оронгуут єргєн саруул гудамтай байж хана дээр нь гадаадын буюу Монголын Улсын алдарт урлагчдын сvvдрийг зэрэгцvvлэн єлгєжээ. Тэдгээр сvvдрийг харахтай зэрэг хvмvvст аяндаа урлагийг хvндэтгэж оюун санааг чухалчлах бодол тєрєгдєж, ухаан бодлоо ариусгах ордонд орсон шиг болж ирнэ. Гудмын хоёр талд хувцас хадгалах газартай. Эндэх хvмvvс тоглолт сонирхох юм уу чухал хурал цуглаан, хурим найрт оролцохдоо цэвэр тэгш ємсч зvvх заншилтай. Эрэгтэйчvvдийн олонхи нь бvр костюм хэдрэн галстуг зангидаж, бvсгvйчvvд нь нэн гоё хувцас ємсч vс зvсээ янзалчихсан байдаг. Ийнхvv євлийн улирал болохоор театрт орсон хvмvvс гадар хувцсаа бvр гудамд хадгалуулж дотогшлохоос биш зузаан дээлтэй агсалзах буюу дээлээ тэвэрч сугавчилчихсан сурталгvй сvлжих хvнийг яг олж vзэхгvй. Театрын шалаар дvvрэн хивс дэвсэж, хvмvvс хєнгєхєн алхаж ороод хааяа намхан шивнэж ярилцдаг болохоор єрєє дvvрэн хvн байгаад vймээн шуугиан гэж гардаггvй.
Монголчууд уулаасаа найр наадамд дуртайн дээр єрнє дахины соёлын нєлєєг хvртсэн учраас тэдэнд баяр дурсгалын єдєр олон байдаг. Шинэ жилийн ёлкын баяр, улсын баяр, эмэгтэйчvvдийн баяр, эрчvvдийн баяр, цагаан сар, эх vрсийн баяр, хонхны баяр гээд хvмvvс жилдээ олон баяр тэмдэглэчихсэн жиргэж єнгєрдєг. “Єдєр бvхэн урам баяртай” гэж “Vйлсийн сайхан Улаанбаатар”-т дуулдаг нь vнэхээр зєв байжээ. Нэн зуны улирал болбол Улаанбаатарын хvмvvсийн олонхи нь бvр хєдєє явж цэвэр агаар амьсгалан, цэгээ айраг ууж, найр наадамд оролцож явдаг байжээ. Ийнхvv эндэх хvмvvсийн хувийн бага машин олон бєгєєд олонхи нь бvр хєдєєгийн зуслангийн газар тохилог сайхан модон байшин буюу монгол гэртэй байж, тvvнээ лагерь гэдэг. Урин дулаан зуны улирал болмогц хотын бохир агаарт уйдсан улс бvх гэрээрээ бага машиндаа сууж идээ умдаа, эдэлж ємсєхєє аччихсан лагерьтаа очиж ларжаатайхан жаргадаг нь vнэхээр язгууртны сортоотой ажээ.
Улаанбаатарын ихэнх хvмvvс ер нь ертєнцийг тоохгvй, юуг ч ойшоохгvй ихэрхэг сагсуу явдаг. Єєрийгєє “тєв халх, цэвэр монгол” гэчихсэн Чингэс хааны шилдэг vрсvvд хорвоог дагуулахаар хол явж суурьшсан гэдгийг мэдэх ч vгvй юм шиг євєр монголчуудаа vзээд халтас гэвэл хэгжvvн царайлна. За энэ ч яах вэ, халхчууд минь хэсэг нутгаа хямгадан сахиж, хэл, соёлоо хэвээр нь хоцроож чадсаны хувьд “Манаан бодвол манзшир” юм чинь. Эдгээр “Зууд очсонгvй лам, зовиур vзсэнгvй ноёд” маань тэгээд эрх зоргоор єссєн хvvхэд шиг магтаал дууг л сонсох дуртай. Эх орныг нь бага л муулах юм бол энгийн малчид нь ч чамтай царай барайж мэднэ. “Монгол Улс одоо жаахан ядуу хоцронгуй ч яах вэ яваандаа хєгжих л байлгvй” гэчихсэн бардам царайлдаг хvмvvсийг харахаар бидний сэтгэлд ч бага бус омогшил бялхаж байдаг. Vнэндээ бид бас Монгол Улсыг муулах дургvй. “Нэг vхрийн эврийг цохиход мянган vхрийн эвэр шархирна” гэдэг шvv дээ. Зєвхєн энэ мамаа нарын жаахан ч тvгшvvрт ухамсаргvйд нь хааяа “Хал нь гаднаа, хайр нь дотроо” байх л тєдий.
Хааяа би хотоор гарч эндэх хvн зонтой нь зоогдох юмуу гадаад оюутны байрны цонхоор гадагш харж амьдрал ахуйг нь сониучлан суудаг. Эндэх зээл дvvрэн зєрєлдєх хvмvvсийн зарим настайчууд нь монгол тэрлэг, арьсан гуталтай явахаас бусад нь бvр европ маягийн хувцас хэдрэн, залуучууд нь ахар буржгар vсээ гэрэл буутал тослон хааяа зарим нь бор, улаан, шар, хvрэн єнгєєр будаглан, гадны малчны ємд ємсч, нэг л чигээр дорвилог алхана. Согдойсон биетэй охид, хvvхэнчvvд нь хvнд бийрээр зурагласан хvмvvс шиг нvvр царайгаа хэдэн давхар оо энгэсгээр шавж, уруулаа цус нэвчих мэт будаглана. Шинэ маягийн хувцас хунар хэдэрчихсэн согоо шиг дэгс дэгс дэнхэлзэн явна. Зээл дээр дурын нэг хvнтэй ярилцахаар “Япон явсан, Солонгос очсон, Америк, Герман орсон…” гэж ярихаар нь vзвэл халх монголчууд хол явж хараа нээсэн нь хараахан мэдэгдэнэ…
Яриангvй “Хээрийн галуу нисээд vл хvрэх газраас хvний хvv эрдэм євєртлєєд ирэхээр” явсан байна гэхэд “мєнгє євєртлєєд ирэхээр” явсан нь ч мєн vгvй. Монгол Улс одоохондоо ядуу хойно vvнийг яах вэ!
Нэг улс орны хєгжил нь байгаль орчин, соёл тvvхэндээ хязгаарлагдаж байдаг. Халх монголчууд Азийн их эх хуурайгийн ар хэсэгт оршиж хахир хvйтэн орчин тойронд амьдран уламжлалт нvvдэл малжлын соёлоо тvшсээр ирсэн хойно ертєнцийн боловсноос хоцрох нь яриангvй. Эдгээр нь бусдач шалтгаан бол харин алжуу залхуу нь биеч шалтгаан байж таарна. Малжих соёлоос ирэлтэй алжуу зан, євєг дээдсээсээ уламжилсан язгууртны суртал нь монгол хvний мах цусанд нь шингэж, учраад авбал салдаггvй, уугаад авбал тавьдаггvй, унтаад авбал сэрдэггvй удаавтар хойрго зан араншин суулгасан байна… Монгол хvнд маргааш олон. Баргийн юмыг маргааш мэдье гэвэл байхгvй болдог… Эндэх хvмvvс ажлыг хийж чадахгvй биш, хийх дургvй. Нэн цагийг амжиж шалбадан хийх ухамсар гэж байхгvй. Яарахыг мэдэхгvй, юуг ч тоохгvй… Эндэх улс цаг тогтож болзох юм уу тvр яваад ирэхдээ “Гялс ирнэ” гэдэг. Євєр монголчууд “Мєд, доороо, удахгvй ирнэ” гэдэг. Гэвч бодвол дэлхий дээр охор цагийг оновчилж чадсан нь ганцхан “гялс” гэсэн монгол vг байж мэднэ. Цаг хугацааг бvр гэрлийн хурдаар хэмжээлж байна шvv дээ. Гэтэл та хэрвээ халхчуудын “гялс гээд ирэхийг” хvлээж суувал цагаа цалгайдахаас єєр юу ч байхгvй. Цаадах чинь хагас цаг, нэг цаг буюу хагас єдєр, нэг єдєр болоод ирэх эсэхийг мэдэхгvй. Цаашлаад харин ч ирэх ч vгvй арилж мэднэ. Энэхvv байдал нь халхчууд итгэлгvй, худалч гэсэн суугдал єгсєн байхгvй юу. Vнэндээ монголчууд гэж ер итгэлийг эрхэмлэж, худал болон тавьдаг хvнийг vхэн жигшдэг эрхэм дээд соёлын удамшилтай улс юм. Ганцхvv цагийн ухамсар дутуу дутмаг, яарч сандрахыг мэдэхгvй уулын заншил дээр Улаанбаатарт хvн олширч зах зээлийн аж ахуйн анхны хугацаа учир янз янзын соёл холилдон нэвчиж сайн муу олон янзын хувирал гарсны харгай ч байж мэднэ. Нэг хvн гэсэн ч, тэр нэг vндэстэн ч гэсэн тэр єєрийнхєє зєв гэж vнэмшиж омгорхоглоод байвал уруудахын тэмдэг гэж мэд. Улаанбаатарын олонхи эрдэмтэн Аяакугийн зохиолд аятайхан хандаж байх нь ашдын сайжралын совин доо. Тэр мєртєє Аяакогаас хол ємнє Монгол Улсын эрдэмтэн Сvхбаатарын Батмєнх “Муухай монгол хvн” гэсэн зохиол бичиж, єєрийн vндэстнийхээ яр шарханд мэс засал хийж байсан. Монгол хvнд ийм зохиол нэн чухал мэт санагдана.
Улаанбаатар хотод одоо зуу илvv тvмэн хvн амтай болж, бvх Монгол Улсын хvн амын хагас илvvг эзэллээ. Орчмын арваад жилд халхчууд хотожлох хандаш нэн хэцvv болсон гэдэг. Хол ойрын малчид Улаанбаатарт ирж монгол гэрээ босгон, мод тоосгон байшин барьж, модон хvрээ татчихсан суурьшсаар байж нийслэл хотыг нэгмєсєн тэлжээ…
Монгол Улс ерээд оны эхний нийгмийн их хувьслын vеэр аж ахуйн хямралд учирч нэлээд ядуу байсан гэдэг.
Одоо Улаанбаатар хотоос харахад урьдын байдлаасаа єєдтэй болж, юм бvхэн зах зээлийн журам горимоор орсон шинжтэй л байна. Замын хоёр талаар шинэ барилга дэмий харагдахгvй ч хуучин асар байшингуудыг шинэ эзэд ємчлєх нь ємчилж, тvрээслэх нь тvрээсэлчихсэн нь компани пvvс, худалдаа дэлгvvр, зоогийн газар, баарнууд шахалцан жигдэрнэ. Асар байшингийн ар єврєєр гэр тэрэгтэй тэнцэм том том эд бараа зєєвєрлєдєг том хайрцгууд эгнэрэн харагдах нь энэ нутгийн бас нэг хачин vзэгдэл байлаа. Сонсохлоор эдгээр нь оросчууд Монгол Улсаас гарахдаа vлдээсэн эд гэнээ. Мэдээжээр Монгол Улс Зєвлєлт холбоот улстай онцын нєхєрлєлийн харилцаатай байж, оросчууд Монгол Улсын бvтээн байгуулалтад бага бус тус дэмжлэг vзvvлсэн юм. Гайхалтай нь орос хvн Улаанбаатарт тийм олон байж, тєдий чинээ жил суусан байгаад монгол соёлыг хайлуулахыг хичээдэггvй, харин дэмий их нєлєє ч болоогvй. Одоо халхчуудын хэллэгт хааяа нэг орос нэр vг хэлэгдэх буюу амьдралын зан заншилд нь єдий тєдий vзэгдэх нь бий. Vvнийг чухам монгол соёл харь соёлыг эсэргvvцэх чадалтай гэх vv, орос соёл бусад соёлыг хайлуулж устах хорт шунахай элементгvй гэх vv? Би энэ тухай хэдий бодолхийлсэн ч хариулт олж чадаагvй. Харин эргэн тойрноо харж лавлахад зээл дvvрэн монгол хvн цувралдахаас биш орос хvнийг олж харъя гэхэд бэрх болоод байгаа. Ямар сайхан шилдэг соёл, шударга зантай орос найз нар вэ. Хvний нутгаас буцах цаг нь болоход л хэдэн єдрийн дотор бvгдээрээ харьчихсан гэнэ шvv хєєрхий… Урт удаан тvvхэн явцыг єнгєрєєж, урваа хєрвєєтэй тvvхийн олон хувьслыг туулсан авч Улаанбаатар монгол соёлоо єлгийдєн бvvвэйлсэн хэвээрээ.
Монгол Улсын уул ус ууган дархан янзаараа, бурхан шашнаас сурвалжтай, Богд уулын ар хормойд суурьшсан эртний энэ “Их хvрээ” єнєє хэдий хєгжин шинэчлэгдсэн ч угийн ул мєр нь хараахан арилаагvй… Гэвч зах зээлд орсны дараа Улаанбаатарын хvмvvсийн зан чанарт ихээхэн хувиралт гарчээ гэж эндэх хvмvvсийн хэлэхийг би итгэнэ. Мєнгєний зэв монгол соёлыг хиртvvлж халтаршуулсан vзэгдлийг би хааяагvй олж хардаг… Харин надад нандигнагдсан монгол хvний цайлган сэтгэл, боргожуун зан болон багтаамжтай ухаан энэ нутагт мєн олон харагдахаар нь оюун бодол минь баахан саруулжиж ирнэ. Хайран монгол соёлын минь vлдэж хоцорсон шилдэг зvйлс нь битгий л хувирч ондоошоод vлгэн салган юм болоосой гэж бурханд залбиръя…
Монгол Улсад ээжийн тухай дуу олон байдаг. Эндэх бvсгvйчvvд ажилсаг мєртєє цэвэр гэдэг нь хэрэг. Манай суудаг гадаад оюутны байрны vvдэн харуулаас асар цэвэрлэдэг, аар саар ажил хийдэг бvр дєч тавин насны орчмын бvсгvй хvн байлаа. Тэд єдєр бvр бидний гал тогоон гэр, угаалгын гэрийг єєрийн зочлох єрєє шиг гял цал цэвэрлэхээр барахгvй асрын гудмыг байтал сєгдєчихєєд нойтон алчуураар гэрэл буутал зvлгэхийг нь хараад хааяа бид гудмаар алхахаа ч хичээх юм билээ...
Халхчууд тэгээд хэл сурах авьяастай байж харь хэл мэддэг хvн тун олон. Монголчууд харь хэлийг хvлээж авахад сайн авч адилхан монгол хэл соёлтой хоёр орныхон харин vсэг бичгийн учраас холдож байхыг яахалтай билээ? Улаанбаатар хотын зээл гудамжаар уйгаржин монгол vсэг єдрийн од шиг, элэгдсэн хуучин судар ч гэмээр хааяа нэг харагдахаас бусад нь кирилл vсгийн ертєнц болчихоод байгаа.
Эндэх зарим хvн сул ярианаас сонсохоор Монгол Улс удалгvй кирилл vсгээ хаяж латин vсэг хэрэглэх юм гэнэ. Бурхан! Бvтээхийнхээ дагуу бvрэлгэнэ гэж ямар сонин соёл сэтгэцтэй улс вэ?
Номын дэлгvvр, номын задгай зах дээр нь харин латин монгол vсэгтэй номоо хараад єгье гэхэд ховор болсон юм. Єєрєє хэрэглэхээ байсан ч євєр монголчуудынхаа тэр олон уйгаржин монгол бичгийн сэтгvvлийг дэмий л ойшоохгvй нь сонин. Тэрэг тэргээр зєєдєг тэр олон тємс, лууван, гурил, будаа, хувцас хунарынхаа зааг завсарт ч гэсэн Євєр Монголынхоо уран зохиол, соёл урлагийг жаахан хуулж оруулсан бол хоёр орны соёлын солилцоонд Монголын соёлын хєгжилд ямар сайхан бэ гэж би хувьдаа боддог юм. Халуун сэтгэлтэй євєр монголчууд халхчуудынхаа дууг даяар дуулж, ном дэвтрээс нь сонсох хэмжээ чадлын хэрээрээ буулгаж хэвлvvлж л байна. Энэ нь ямар дуулах дуу хомсдож, унших ном олдохгvйдээ тэгж байгаа биш. Нэг vндэстний соёл, урлаг нэг нэгдмэл шинжтэй байдаг. Дуу хєгжим нь нэг айзам нийлж сэтгэлийн сэм дохиогоо амархан ололцдог учиртай бол ном зохиол нь нэн хоёр орны хvн сураг чимээ дамжуулж, бvхэл монгол соёлыг єєртєє татах єнєдийн шидтэй юм.
Улаанбаатарын зээлээр хааяа би ингэж элдвийн бодолд ээдрэн явахад хувь хувийнхаа зорьсон зvгээ чиглэсэн халхчуул хажуугаар мун сун зєрнє. Халхчуудын дунд орохоор эд лав намайг “хужаа” гэж бодох байх аа гэж би vргэлж боддог. Хvн танихдаа сvрхий… Тэгээд гадаадын хvнийг яг эндэхгvй. Явж суух, хэлж барих, ємсєж зvvхээр чинь хальт харсаар гадарлачихна. Манай хэд Монголд ирээд “хужаа” гэж хэлэгдэхээсээ эмээсэн бололтой халх маягаар хувцаслан vс гэзгээ янзалж явсан ч хаашдаа л “Хужаа” гэж хэлэгдэхээс зайлж чадахгvй. Монголчууд эртнээсээ єєр зуураа эе эвтэй, этгээд зантайн дээр хоёр орны худалдаачид бараа таваараар хонжоо олж, харилцан нэг нэгнээ хэцvv шатаагаад хэн алиныхаа сэтгэлийг сэвтvvлэн муухай нєлєє vлдээсэн байжээ. Орчмын жилээс євєр монголчуудтай олон харилцсан халхчууд онцгойлон соёлтой хvмvvс нь харин биднийг “Хужаа” гэж дуудахгvй байгаа юм билээ.
Орчин vед бинтv ван Гончигсvрэн зоригт баатар Тогтох, Бавуужав, Дэмчигноров, Хаафангаа нарын халхад ирсэн vлгэр одоо болтол халуун зоог болж яригдан, хангинам дуу болж дуурссаар. Монгол Улсын vндэстний тvvхэн музейд зоригт баатар Тогтохын урт цамцынхаа дээгvvр ууц даруулан ємсєж гартаа буу барьж, хємсєг зангидан сvр жавхаатай зогсож байгаа сvvдрийг єндєрт єлгєн дээдлэн дурсгаж байгааг хараад би єєрийн эрхгvй алгаа хавсран наманчилж ємнє нь удтал зогссон билээ. Тогтохыг энд “Тогтох тайж” гэж хvндэтгэн дууддаг байж. Vр ач нар нь одоо Улаанбаатарт ажиллаж, амьдран сууж байсан гэр єргєє нь ч байсаар юм гэнээ…
Хvн амын харьцлаар бодвол Монгол Улсыг дэлхий дээрх хамаг олон шvлэгч зохиолчтой улсын нэг гэж хэлж болно… Уран зохиол, урлаг онцын авьяас уламжлалтай монголчууд дорно, єрнє дахины соёл урлагийг чєлєєтэй хvлээж явна. Орчимхон Монгол Улсын Засгийн ордноос “Монголын нууц товчоо”-г тєрийн бичиг, морин хуурыг тєрийн хєгжим гэж дээдлэн тогтоосон байна. Єрнє дахины шинэ vзэл ухамсар, соёл урлагийн шинэ арга хэлбэр ч Богд уулын ар хормойд байр авч удлаа. Улаанбаатарын жvжгийн театрт єрнє дахины сонгодог жvжгvvдийг тоглох буюу уртын дууны уянгалаг нэмvvн аяс цуурайтдаг байснаа ойрын хэдэн жил… рок, поп хэмээх эстрад дуу хєгжим ч эрин цагийнхаа агшиг аялгыг vvсгэн байна…
Улаанбаатар урт охор єдєр хоногийг оны хугацаагаар тоолж суухдаа би vргэлж ингэж “Хааны тєлєє гуйранч зовж” олон бодолд ороолддог байжээ. Эндэх хvн зонтой нь харилцаж амьдралд нь бие сэтгэлээрээ оролцоход омогшин багтах зvйл олон гэхэд уурлан шvvмжилмээр зvйл ч зєндєє. Vзэж сэтгэсэн зvйлсээ сул тэмдэглэл болгон сийрvvлснийг минь vзвэл зарим хvн “Саваагvй нохой сарыг vзээд хуцна” гэж харааж ч мэднэ. За яах вэ, бичгийн хvний муухай заншил гэж ийм л юм. Энэхvv зарим хvний эгдvvг хvргэж мэдэх зохиол минь тэгээд Улаанбаатарын хvмvvс жич олон монголчуудад эргэцvvлж тунгаамаар юм єдий тєдийхєн ч гэсэн байдаг бол би дуртайяа vндэстнийхээ хоточ болохсон.
Б.Зоригт
Зохиогчийн хаяг: Євєр Монголын vндэстний их сургуулийн монгол судлалын дээд сургууль
Thursday, May 8, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
28 comments:
Их баярлалаа, маш сонирхолтой болжээ. Гэхдээ Өвөр монголчууд маань үндэсний бичиг үсгээ мартаагүй хэрэглэсээр байгаад их бахархдаг даа.
sayahan uvurmongolchuudiin Mongol bichig gedeg duug sonnson.
Zarimdaa hamt ajildag Germanuud uu Mongolchuud krill heregledeg um uu geheer ichih shig boloh um daa
Өвөр, ар Монголчууд бие биенээ бүү ад үзээсэй. улс төрийн золиосоор нэг улсыг хоёр хуваачихсан юм шүү дээ. ӨвөрМонголчуудын зориг тэвчээр оюунлаг байдлыг бишэрч байна. жинхэн Монгол үндэстэний шаансыг харуулж байна даа.
Өвөр, ар Монголчууд бие биенээ бүү ад үзээсэй. улс төрийн золиосоор нэг улсыг хоёр хуваачихсан юм шүү дээ. ӨвөрМонголчуудын зориг тэвчээр оюунлаг байдлыг бишэрч байна. жинхэн Монгол үндэстэний шаансыг харуулж байна даа.
Найти лучшее: [url=http://filert.ugu.pl/gdlz.html]миранда скачать lem[/url]
архивсправочник для любящих родиелей.
Мы предлагаем инфармативное пособие которое поможет всем
незнающим родителям изучить как правильнее ухаживать за вашим масиком раздел http://rubebi.ru
Извините что может не в ту раздел написал. но не нашел раздел общения
[url=http://rubebi.ru/mult/1626-priklyucheniya-homy-1978.html]Приключения Хомы (1978) : Энциклопедия для родителей[/url]
эмэгтэйчүүдийн баяраар телевизийн сэтгүүлчид гудманд явж буй эмэгтэйчүүдэд баяр хүргэж яриулж байсан. Яалт ч үгүй л Өвөр Монголын аялгуутай бүсгүй хүн бас баярлан ярьж байна лээ шүү. Эндээ суурьшвал аяндаа л үр хүүхэд нь Халх аялгуугаараа яриад л эхлэнэ дээ гэж бодож байна.
Энэ эрдэмтэн Монгол хэлээ мэддэг доор хаяж 100 Өвөр Монголын Монгол хүнийг Монгол улсад нүүлгэн ирүүлж Монголчуудаа олуулаа бүрэн эрхт улсдаа амьдрахад дөхөм үзүүлээсэй.
[url=http://cialisacquisto24.com/#vwww.blogger.com]cialis vs viagra[/url], cialis 20mg tablets, http://cialisacquisto24.com/#hwww.blogger.com comprare cialis generico
[url=http://acquistocialisfacile.com/#35291]cialis prezzo[/url], cialis, http://acquistocialisfacile.com/#92210 cialis
[url=http://cialisacquisto24.com/#kwww.blogger.com]cialis[/url], comprare cialis generico, http://cialisacquisto24.com/#dwww.blogger.com cialis
[url=http://acquistocialisfacile.com/#42718]cialis[/url], cialis, http://acquistocialisfacile.com/#15959 cialis generico
[url=http://acquistocialisfacile.com/#56017]comprare cialis[/url], cialis, http://acquistocialisfacile.com/#75089 cialis
[url=http://acquistocialisfacile.com/#72879]cialis[/url], cialis comprare, http://acquistocialisfacile.com/#98213 generico cialis
[url=http://acquistocialisfacile.com/#82072]cialis[/url], cialis, http://acquistocialisfacile.com/#90182 cialis
[url=http://viagraacquistoitalia.com/#80687]viagra[/url], viagra, http://viagraacquistoitalia.com/#27748 acquisto viagra generico
[url=http://bit.ly/pagaxx]prestiti senza busta paga[/url] finanziamenti senza busta paga e garante, http://bit.ly/pagaxx finanziamenti senza busta paga protestati
[url=https://bit.ly/S1xDOb]car rental paphos[/url], paphos car rentals, https://bit.ly/S1xDOb paphos car hire companies
viagra, viagra, http://osiak.net/#72125 acquisto viagra on line
viagra, viagra, http://osiak.net/#2329 acquisto viagra
viagra, viagra, http://osiak.net/#5987 sildenafil
[url=http://osiak.net/#28992]acquisto viagra generico[/url], sildenafil, http://osiak.net/#9725 acquisto viagra on line
assunzione, vai al sito, http://almozara.org 20mg
[url=http://almozara.org]almozara[/url], online, http://almozara.org garantiti
bewunderful.org, bewunderful.org, http://bewunderful.org acquisto
sicurezza, visualizza il sito, http://bewunderful.org bewunderful
[url=http://www.barclaysnri.com/resort-incidentals-definition-in-culture-articles-or-blog-posts/]visit their website[/url]
take a look at the site here
Post a Comment