2007 оны 1 дүрээр сарын 3-4 өдрүүдэд Японд сурч буй Монголчууд бэсрэг наадам зохиов. Наадмыг Кансай хэмээх баруун бүсийн оюутан залуучуудын холбооноос зохион байгуулж, Кобэй хэмээх орчин үеийн үзэсгэлэнтэй сайхан хотод хийсэн байна. Наадамд Ар, Өвөр Монголын 300 зуу гаруй оюутан залуучууд хүрэлцэн ирж 128 бөх барилдсан бөгөөд үзэмчин нутагтай Эрэсбат түрүүлж хурсан олноо баярлуулав. Бас шатар ба шагайн харваа зэрэг Монголын уламжлалт наадгайг зохион явуулсан нь эх нутаг элгэн саднаасаа хол байгаа оюутан залуучуудад их таалагдсан байна. Үдэш нь Өвөр Монголын “Хөх хээр” хэмээх хамтлаг ая дуугаа өрөгжээ.Арлын Японд сурч буй оюутан залуучууд жил болгон Чингис хааны төрсөн өдөр тахилга үйлдэж бэсрэг наадам зохиож ирсэн уламжлалтай байх ба Монгол бөхийн найрыг 1994 оноос зохиож эхлэсэн нь одоо нэгэнт Монголчууд төвлөрөн суусан том хотуудад тогтмол зохион явуулдаг спортын төрөл зүйл болжээ, энэ нь мартагдаж буй түүх соёлоо санаж үлдэх, үндэсний үзэл ухамсраа сэргээхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болох юм.Наадмын үеэр Кансай хэмээх баруун бүсний Монгол оюутан залуусын эрдэм шинжилгээний IV семинар уулжалт болж санал бодлоо солилцсон байна.Хуралд Ковэй их сургуулийн халх оюутан Э.Батжаргал, ордос нутагтай докторант Уртуу, Нийгатагын үйлдвэрлэлийн их сургуулийн дэд профессор Байгаль нар илтгэл хийсэн ба Цүзүка их сургуульд ажиллаж буй Мөнх тэнгэр судлалын дэлхийн академийн ерөнхийлөгч профессор Г.Гэрэлбаатар “Шинэ Монголын хуучин философи” сэдэвт илтгэл хийж гадаад сурч буй оюутнуудын анхаарлыг их татсан ажээ.Хурлын зохион байгуулагчаар Гомбын Цогт зэрэг шилдэг залуучууд ажилласан аж.Профессор Г.Гэрэлбаатар нь “Шинэ Монголын хуучин философи” сэдэвт илтгэлдээ гаднаас орж ирсэн буддизм, социализм, глобализм зэрэг үзэл суртал, нийгмийн тогтолцоо, аж төрж амьдрах хэв маягууд Монголд тохирохгүй, харин ч Монголуудыг мөхөөх хор мөн, буддизм, социализм зэргийг философи талаас нь судалж үзвэл мөн чанарыг ойлгож болох ба Монголд ямар их хор хөнөөл учруулсан байдгийг түүх бидэнд бэлхэн харуулсан гэжээ. Тийм ч учраас Монголчууд өөрийн гэсэн үзэл номлолтой байх нь юунаас ч чухал байна, энэ нь Мөнх тэнгэрийн үзэл номлол болно, Мөнх тэнгэризмийг Чингис хаан боловсруулсан бөгөөд Их Монгол улсын үед төрийн шашин-философийн үүргийг гүйцэтгэж байсан, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна, бид зөвхөн Мөнх тэнгэрийн номлол сургаалаа өвлөж сэргээх л үлдлээ гэжээ.
[2007-01-08]
1 comment:
[b]Урок биологии.
Учительница:
- Вовочка, расскажи всему классу, как размножаются дождевые черви?
Вовочка:
- Делением, Антонина Петровна.
Учительница:
- А поподробнее?
Вовочка:
- Лопатой [/b]
Общество Мегаполис Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://soki.tv/go/ruserotik.php]Пучеглазки [/url]" - Канечно вы можете встретить и ради себя много интерестного
Ну а впрочем лучшее специи от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fc3ed22c063f63ce74de46bd2dce96d3.jpg[/IMG][/url]
Post a Comment